ИНҮТ SARS-COV-2 ВИРУСИЙН “ОМИКРОН” ХУВИЛБАРЫН ТАРХАЛТ НЭМЭГДСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

ИНҮТ SARS-COV-2 ВИРУСИЙН “ОМИКРОН” ХУВИЛБАРЫН ТАРХАЛТ НЭМЭГДСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Иргэний нисэхийн үндэсний төвийн Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 02 дугаар хурал 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр явагдлаа. Тус хурлаар ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар хурлын шийдвэр, SARS-Cov-2 вирусийн “Омикрон” хувилбарын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Үүнд:

ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах штабын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 хурлын шийдвэрийг үйл ажиллааандаа дагаж мөрдөхийг ИНҮТ, түүний харьяа алба, салбар нэгжийн дарга нарт, ИНҮТ, түүний харьяа алба, салбар нэгжүүдийн халдвар хамгааллын нэг удаагийн хамгаалах хэрэгслийн нөөцийн судалгааг гаргаж, шаардлагатай нөөц бүрдүүлж, ажлын байр, өрөө тасалгаа, үйлчилгээний заал танхим болон нийтийн тээврийн хэрэгслийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, ариутгал халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх, ажлын байранд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хурал зохион байгуулахыг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд хурал цуглааныг цахимаар зохион байгуулж байхыг ИНҮТ болон түүний харьяа алба, салбар нэгжийн дарга нарт үүрэгдсэн юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх