Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс илэрсэн ноцтой зөрчлүүдийг дэлгэлээ

Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс илэрсэн ноцтой зөрчлүүдийг дэлгэлээ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хангарьд ордонд болсон юм. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал нь Нийслэлд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн явцад хийсэн шалгалтын дүнг ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл танилцууллаа. 

Тэрбээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Улаанбаатар хотын цэвэр агаар”, BRT буюу “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл-1”, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-1” зэрэг төсөл арга хэмжээний хэрэгжилт, ажлын явцыг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард шалгасан байна. 

Уг төсөл хөтөлбөрүүдийг шалгаж байх хугацаанд илэрсэн хэд хэдэн ноцтой баримтуудыг дэлгэлээ.

  • Улаанбаатар хотод хэрэгжиж буй хамгийн ноцтой төсөл бол BRT төсөл юм. Хотын төсөвт хүндрэл учруулсан нь санаатай үйлдэл болсон.
  • Уг төслийн эхний шат 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусах ёстой. Хугацаа ойртсон боловч одоо байгаа үр дүн нь "нойл" байна.
  • Ажилчдаа ажилд авсан байдал нь ихээхэн асуудалтай байсан. Тодруулбал, ихэвчлэн танил тал болон ар өврийн хаалгаар авсан ноцтой зөрчил илэрсэн.
  • Зарим ажилчид өөрөө ажлын байрны тодорхойлолтоо боловсруулж, батлуулсан зөрчил илэрсэн.
  • Төслийн ихэнх ажилчид гадаад хэлний мэдлэггүй мөн зарим ажлын байрыг хоёр хэсэг болгон хуваасан байсан.
  • Санхүүгийн үйл ажилгааны үнэн зөв байдал алдагдсан. Энэ нь баримтаар нотлогдсон.
  • Төслийн удирдах хороо хоёр жилд хоёр удаа л удаа хуралдсан байна. Уг нь улиралд нэг удаа хуралдаж ажиллаа тайлагнах ёстой байсан ч хуралдаагүй зөрчил үүссэн.
  • 2018 оны төсвийг батлагдаагүй байхад нь зарцуулсан. 
  • Засаг даргын орлогчийн 3,4 сая төгрөгөөр гадаадад аялах зардлыг даасан.
  • Захирал нь халагдсанаас хойш 74 сая төгрөгийн гүйлгээ хийсэн гэх мэтчилэн эдгээр хууль бус үйлдлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байгааг онцолж байсан юм.

Мөн Санхүүгийн болон худалдан авах ажиллагааны тайлан, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, гаргасан тогтоол, шийдвэр, биелэлт зэрэг холбогдох бүх баримт бичгүүдийг шалгахад багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахуулах болон төслийн хэрэгжилтийг удаашруулж, хүлээгдэж, гацсан, эзэнгүйдсэн ажлуудыг түргэвчлэх асуудлыг яаралтай авч хэрэгжүүлж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч Н.Батсүмбэрэл хатуухан санууллаа.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх