Охидоо хагас тэрбумын тэтгэлэгт хамруулаад зогсохгүй ариун цэврийн хэрэгслийг нь хүртэл төсвөөс гаргуулсан албан хаагч Т.Батжаргал

Охидоо хагас тэрбумын тэтгэлэгт хамруулаад зогсохгүй ариун цэврийн хэрэгслийг нь хүртэл төсвөөс гаргуулсан албан хаагч Т.Батжаргал

Авлига албан тушаалын хэрэгтнүүдийг яллахаас гадна тэдний бий болгосон бохир сүлжээг задалж, үндсээр нь таслахгүй л бол тарьсан балаг нь мод мэт ургаж улам томордог аюултай.

2014 онд “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга С.Батмөнхийн албан тушаалаа урвуулан ашигласан балгууд баримтаар нотлогдож улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэргээр МУ-ын анхан шатны шүүх түүнийг 6,6 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэх шийдвэр гаргаж байлаа.

Манай сайт “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга асан С.Батмөнх гэгч этгээдийн тарьж ургуулсан балагт “ХАР МОД”-ны нэг мөчрийг салаа бүрээр нь цувралаар хүргэж олон нийтэд таниулж байна. Тэр мөчрийг Түдэвийн БАТЖАРГАЛ гэнэ. Энэ балагт мөчир өнөөдөр ч гэмт хэрэгтэн С.Батмөнх даргынхаа далд удирдлагаар ИНЕГ гэдэг байгууллага дотор юу, юу тарьж явааг харцгаая.

     БАЛАГТ МӨЧИРИЙН САЛАА №1 буюу СУРГАЛТЫН ТӨЛБӨР!!!
2012 онд Т.Батжаргал нь ИНЕГ-ын “Төрийн Захиргаа Удирдлагын Газар”-ын дарга байхдаа гэмт хэрэгтэн С.Батмөнх даргатайгаа хуйвалдан байгууллагын зардлаар 54 оюутныг гадаадын өндөр төлбөртэй сургуульд суралцуулах ажил зохион байгуулжээ.

Энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа Т.Батжаргал нь “САБО НИЙГЭМЛЭГ”, “ЗАМДААН СЭТГҮҮЛ” гэх тодорхойгүй байгууллага олж ирэн эдгээр байгууллагын нэр дээр тухайн 54 оюутныг өндөр зардлаар АНУ, Канад улсуудад суралцуулах гэрээ байгуулсан байна. Бид дараагийн цувралаар зөвхөн “САБО НИЙГЭМЛЭГ” гэх байгууллагаар дамжуулж ямар ашиг хонжоо хийснийг нь баримттай гаргах тул энэ удаад зөвхөн тухайн гэрээг сөхөж албан тушаалаа амин хувьдаа хэрхэн урвуулж ашигладгийг нь хөндөж байна.

Тухайн 54 оюутныг сонгон шалгаруулахдаа удирдлагуудын зүгээс хэт нөлөөлсөнийг аудитын байгууллага тогтоосон байдаг. Тэр дунд зөвхөн Т.Батжаргалын хамгийн ойр хүрээллээс ямар, ямар нэрс орсоныг харцгаая.

  • Т.Батжаргалын төрсөн эгч Т.Отгонжаргалын хүү Б.Ариунболдыг Канад улсын “George Brown” коллежид
  • Т.Батжаргалын эхнэр Намхайн Оюунтунгалагийн дүү болох Намхайн Төмөрийн хүү Т.Ашидмөнхийг АНУ-ын Санфранциско хотод Аламедо коллежид
  • Т.Батжаргалын жолооч Д.Алтансүхийн хүү А.Баянмөнхийг мөн Санфранциско хотод тус, тус байгууллагын зардлаар (тус бүр 45.000$) суралцуулах гэрээг Т.Батжаргал өөрөө байгуулжээ. Уг гэрээнд оюутан тус бүрт сар бүр ариун цэврийн хэрэгслийн зардалд 200$ төсөвлөхөөс эхлээд бүх зардлыг байгууллагаас гаргуулахаар тусгасан байна.

Үүнээс төрсөн эгч Т.Отгонжаргалын хүү Б.Ариунболд нь өөрийн буруугаас хэлний бэлтгэлээ дүүргэж үндсэн ангидаа орж чадаагүй байж байгаад 4 жилийн дараа үндсэн ангидаа орох хүсэлт гаргахад нь байгууллагын зүгээс татгалзсан хариу өгөхөд шүүхэд ханджээ. Гэтэл эсрэгээрээ өмнө нь байгууллагаас гаргасан зардлыг Б.Ариунболдоор буцааж төлүүлэхээр болсон байна. Гэтэл одоог хүртэл төлөөгүйгээр барахгүй гэрээний барьцаанд байсан орон сууцыг чөлөөлүүлэх луйврийг Т.Батжаргал дотроос нь хийжээ.

Нийт 10 орчим тэрбум төгрөгний зардал гаргах уг гэрээ гэрэл цохиж хуулийн байгууллага шалгаж Т.Батжаргалыг сэжигтнээр тогтоон шалгаж байсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдгийн адилаар уг хэрэг тэгээд л замхарсан.

Үүнээс гадна Т.Батжаргал нь өөрийн төрсөн хоёр охиноо гадаадад хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий боловсрол эзэмшүүлэхдээ мөн л бүх зардлуудыг нь ИНЕГ-аас гаргуулсан байдаг.

Тодруулбал том охин Б.Хашцолмон нь Тайланд улсад, удаах охин Б.Номондалай нь ОХУ-ын Воронеж хотын Их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр Засгийн Газрын тэтгэлгээр суралцуулж байгаад болиулж 2012 оны 8-р сард ИНЕГ-аар тэтгэлэг олгуулан АНУ-д сургуульд төгсгөжээ. Улмаар эрх мэдэлтэн Т.Батжаргал нь өөрийн алба хашиж байгаа ИНЕГ-аа удаа дараа дагздаж охин Б.Номиндалайгаа АНУ-д хоёр удаа сургууль төгсгөж амжсан байна.

Б.Номондалайг эхний коллежоо төгсөх 2.5 жилийн хугацаанд ИНЕГ-аас нийтдээ 41.000$-ийг түүний сургалтын зардалд төлсөн байдаг. Улмаар төгссөнийхөө дараа 2015 онд мөн л АНУ-д суралцах зардал гэж дахин 59.000$-ийг гаргуулан авчээ. Тэгэхдээ ИНЕГ-ын журамд зааснаас тэс өөр мэргэжил буюу улс төр, гадаад харилцааны чиглэлээр сурсан байна. Т.Батжаргал даргын охин Номондалайг л хоёр удаа сургуульд сургах гэж ИНЕГ-аас нийтдээ 100$ буюу 280 сая төгрөг гарсан байна. Т.Батжаргал нь хоёр охин дээрээ хамаатан садангуудын хүүхдүүдээ нийлүүлээд 1.2 тэрбум төгрөгийн сургалтын зардлыг Иргэний Нисэхийн ерөнхий Газараас гаргуулж чаджээ. Энэ бол балагт мөчирний зөвхөн эхлэл буюу ердөө сургалтын төлбөрийн асуудал.

Эрх мэдэлтнүүд албан тушаалаа амин хувьдаа урвуулан улсын төсөв дээр ийнхүү тонгочиж байхад эгэл ардууд гэр бүлээсээ нэг хүүхдээ дотооддоо боловсрол эзэмшүүлэхийн төлөө зээлийн барьцаанд орж биесээ дуустал хөдөлмөрлөж байна. Энгийн нэг айлын хүүхдүүдэд хагас тэрбум төгрөгийг улсын төсвөөс төлүүлээд гадаадад боловсрол эзэмших ийм боломж олдохгүй. Яагаад гэвэл аав нь Т.Батжаргал шиг эрх мэдэлтэн, намчин биш болохоор.  

Албан тушаал эрх мэдлээ урвуулан амин хувийн хонжоо болгосон түүний гэмт үйлдэлүүд үүгээр зогсохгүй. Улсад үлэмж их хэмжээний хохирол учруулж анхан шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял сонсож байсан С.Батмөнхийн хэрэг хонгилын дээд шүүх дээр очоод 14 сая төгрөгийн торгууль төлсөнөөр ялаас мултарсан байдаг. Тэр одоо тус байгууллагад тарьсан балагт модныхоо нэгэн мөчир болох Т.Батжаргалаараа дамжуулан "Иргэний Нисэхийн Ерөнхий Газар"-ыг багалзуурдсан хэвээр байна.

Уйлдаггүй төрийн мөнгөний дээр тонгочиж буй бэртэгчдийн өмнө шүүхийн алх цохих хүртэл балагт хар модны мөчир салаа бүхнийг нэгжин олон нийтэд таниулах болно. Дараагийн удаа ИНЕГ-ын харъяанд байсан газруудыг, тендерүүдийг хэрхэн будлиулсныг баримттайгаар хүргэнэ.

Үргэлжлэл бий...

Нийт 9

  • ok

    omg

  • Tolboriin butsaaj toluul

    Yadag shunaliin buur tulam hun be!!!! Ene gazart dandaa ariin haalga nii humuus ajildag um bn shuu!!! Uilchlegch hiij bgaad tetgewertee garanguutaa INEG-meregjiltingeer ariin haalgaar gyals ordog nisgegch nariin huuheduud bugd ulsiin zardal aar ene Adil yvuulaad butsaaj avchiraad Darga-n Alban tushaaald shuud tomildog ene baiguulga bol boon Hund surtal demii. Baahan hereggui Alban tushaal Bain Bain ulsiin mongoor gadagshaa surgalt, Kurs, ajilaa yvj bgaa nereer zugaalna Miat-n ongotsoor bugd Unegui Nisne!!!! Ene Baiguulgiin AR geriihen miat - n ajilchid Bas bugd Unegui Miat - r nisne!!! Zugeer l Ulsiin möngöör Duraaraa durigdag gazar tatan buulgaad ulsad buh hohiroliig toluulwel taarna!!!! Tatvar tologch ard tumen bidnii mongiig iim gazar duraaraa togloj bn shd!!! Bugd oosddoo Mash ondor tsalin +shagnal uramshuulal ogdog um bn Lee!!! Buur Dendsen gazar bn Lee!!!!!

  • Уншигч

    Идсэн мөнгийг нь төлүүлэхийг шаардаж бн.

  • Иргэн

    Хөөрхий жолоочийн хүү яахав дээ. Гадаадад суралцаа л биз. Бусад нь арай даварсан байна шт

  • Иргэн

    Жолоочийн хүү азтай байна. Эгэл ардын хүхээс нэг ньч гэсэн сурччадаж. БУСАД ХҮҮХДҮҮДЭЭР ЗАРДЛЫГ НЬ БУЦААЖ ТӨЛҮҮЛ

  • Иргэн

    Ариунболд нь ямар буян даадаггүй даварсан орк вэ. Дан доод давхрагын оркууд ингэж гэнэт дээшилэхээр хайр даахгүй байгаам

  • Shaardaj ba

    Iim muuhai orkuud ulsiig suiruuleed tuswiig tonoj bdg bytsaaj toluul

  • DR. PRADHAN

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com  WhatsApp: 157444437443

  • DR. UROLOGIST

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

Сэтгэгдэл үлдээх