Багануур ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Багануур ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Монгол улсын нүүрсний хэрэгцээний 60 хувь, төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангаж ажилладаг Багануур ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Ковид-19 халдварын үед уурхайчид зогсох эрхгүйгээр 24 цагаар тасралтгүй ажиллан цахилгаан, дулааны станциудын нүүрсний нөөцийг жигд хангасаар байна. Өнөөдрийн байдлаар уурхайн авахад бэлэн нүүрсний нөөц 313 мян.тн байгаа бөгөөд ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Амгалан ДЦС, Дарханы ДЦС-ууд гаднаа 12-23 хоногийн нүүрсний нөөцтэй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Хөтөл хот, Төв аймгийн Зуун мод хот, Налайх дүүргийн дулааны станциудын хэрэгцээт нүүрсийг 100 хувь, Хэнтий, Дорноговь Дундговь, Төв зэрэг аймгуудын нүүрсний хэрэгцээг хангаж улс эх орныхоо галыг манах үйлсээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа уурхайчдадаа талархал илэрхийлье.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх