Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон эмийн сан хооронд 2022 онд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай материалуудыг заасан хугацаанд ирүүлнэ үү.
Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт байрлах гэрээ бүхий эмийн сангууд нь 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 10-НЫ өдрийн дотор gereelelt@emd.gov.mn цахим хаягаар тус тус ирүүлсэн байна.
Заасан хугацаанд материал ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн болон шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй бөгөөд гэрээг дүгнэхгүй болохыг анхааруулья.
Жич: Баянзүрх дүүрэгт байрлах эмийн сангуудаас 2023 оны 01 дүгээр сард гэрээ дүгнэх материал ирүүлснээс бусад нь хамрагдахыг анхаарна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Утас: 70101116, 70101153, 70101159, 70100007
ХАВСРАЛТ:
Гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлж, ирүүлэх материал
- MNS5260:2015 Стандартад заасан хүний нөөцийн мэдээлэл /нэмэлтээр лицензийн хуулбар, бүтцийн тушаал, ажилд томилсон тушаалуудыг хавсаргасан байх/
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн хуулбар.
- Нийгмийн даатгалын шимтгэлийн НД7 болон НД8 тайланг 10, 11, 12 дугаар сарын тайлан. /Цаасаар хүргүүлдэг бол эх хувиас нь сканнердан ирүүлэх эсвэл тоон гарын үсгээр илгээдэг бол QR кодтой тайланг pdf форматаар ирүүлнэ/.
- Татварын тодорхойлолт жилийн эцсийн байдлаар.
- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй олгогдох эмийн нөөцийн мэдээлэл, түүний хангалтын хувь. /Хэрэв эмийн тасалдалтай бол шалтгаан тайлбарыг ирүүлэх/.
- Иргэнд олгодог НӨАТ-ын баримтыг тод гаргацтай авсан зураг.
- Тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлыг баталгаажуулсан гадна орчны зураг.
- Хөнгөлттэй эмийн жагсаалт бүхий самбар, дотор хаягжилт, эмийн худалдан авалттай холбоотой мэдээллийг харах зориулалт бүхий 2 талт дэлгэц зэргийг баталгаажуулсан зураг. /Жич: Дэлгэц, самбар, хаягжилт зэрэг нь тухайн эмийн сан мөн гэдгийг нотлохуйц байх шаардлагатай/.
- 2022 оны жилийн эцсийн байдлаар өргөдөл, гомдол ба түүний шийдвэрлэлтийн тайлан.
- Санхүү бүртгэлийн хэлтэстэй тооцоо нийлсэн акт ирүүлэх.
- : Дээрх мэдээллийг товъёог үүсгэн, дэс дарааллын дагуу 1 PDF форматаар тухайн байгууллагын нэр, салбарын нэрийг тодорхой бичиж ирүүлнэ. /Жишээ нь: СХД, Баянхошуу салбар - Монос ХХК /
Хэрэв ирүүлсэн файл нь нэр зөрсөн, канондсон хуулбараас сканердсан, орчны зураг хангалтгүй байх нь тухайн материалыг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд материалыг дахиж хүлээн авахгүй тул ирүүлсэн материалын үнэн зөв, шаардлага хангасан эсэхийг эрх бүхий албан тушаалтан нягталж, илгээхийг хүсье.
- : Мөн тухайн эмийн сангийн холбоо барих Эрхлэгч, жор баригч нарын утасны дугаарыг үнэн зөв бичих шаардлагатайг анхаарна уу.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН БОЛ ШИНЭЧИЛЭН ИРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ.
Нийт 0