Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ХАБЭА-н зөрчил дутагдлыг арилгаж, бүтцийн нэгжүүдэд ХЭМАБ-ын дотоод дүрэм журмыг мөрдүүлэхэд чиглэсэн 4-р шатны үзлэг явагдаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс нь ХАБЭА-н 4-р шатны үзлэг шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Ингэхдээ сард 3 цехийг хамруулах хуваарь гаргаж, зөрчил дутагдлыг арилгуулж байгаа талаар хяналтын инженер мэдээллээ. Энэ сарын тухайд Баяжуулах үйлдвэр, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Геологи хайгуулын экспедицэд төлөвлөгөөт үзлэг шалгалт явуулсан байна. ХАБЭА-н хэлтсийн Хяналтын инженер нь өмнө өгсөн акт, албан шаардлагынхаа биелэлтийг хянаж, илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулах албан шаардлага тавьдаг байна. Энэ сарын үзлэг шалгалтаар Геологи хайгуулын экспедицээс 50, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехээс 57, Баяжуулах үйлдвэрээс 75 зөрчил дутагдал илэрч, акт тавьж, албан шаардлага хүргүүлжээ. Ирэх 9-р сард Соёл урлагийн цогцолбор, Орос сургууль, цэцэрлэг, Ил уурхайд үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байна.
Нийт 0