ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХАРЬЯА “ЭРДЭНЭТ" СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОРЫГ ХУВЬЧЛАХ ШИЙДВЭР ГАРСАН ГЭДЭГ НЬ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХАРЬЯА “ЭРДЭНЭТ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт” сувиллын цогцолборыг хувьчилж, ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байна” гэх гарчигтай мэдээллийг isee.mn сайт нийтэлжээ.

Эл мэдээллийн мөрөөр “Эрдэнэт” сувиллын цогцолборын Чанарын мэргэжилтэн Л.Машбатаас бодит байдлыг тодруулахад, “Дээрх нэр бүхий сайтад нийтлэгдсэн “Эрдэнэт” сувиллын цогцолборыг хувьчлах асуудлыг тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх зохион байгуулж байна гэсэн утгатай мэдээлэл нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл байна. “Эрдэнэт” сувиллын цогцолборыг хувьчлах ямар нэг шийдвэр огт гараагүй. Тийм ч учраас ажилчдын дунд бухимдал, эсэргүүцэл үүсээд байгаа асуудал байхгүй. Сувиллын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэв.   

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх