Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй асуудлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 26-ны байдлаар нийт 51.825 тн сайжруулсан түлшний нөөц байна.
“Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар:
-Сайжруулсан шахмал түлшний борлуулалт жилээс жилд өсөж байна. 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр 1040 тонн түлш борлуулж байсан бол 2020 оны мөн өдөр 1100 тонн, энэ онд 2600 тонныг борлуулсан байх жишээтэй. Хэрэглээ гурав дахин өссөн. Энэ нь хямдралтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түлшний барьцалдуулагчийг өмнө нь нөөцөлсөн байснаас Эрээний боомт хаагдсантай холбоотой хүндрэл үүсээгүй. Монголын хоёр компани барьцалдуулагч үйлдвэрлэж байгаа. Эдгээр компани нийт хэрэглээний 10 хувийг л хангана. Гэвч барьцалдуулагч тасрах аюул ард үлдсэн. Нисэх орчимд борлуулалтын цэг дутмаг байсныг өнгөрсөн долоо хоногт нэмсэн гэсэн хариултыг өглөө.
Нийт 0