АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Байгууллагын нэр: Иргэний нисэхийн үндэсний төвийн Холбоо, навигаци, ажиглалтын алба

Ажлын байрны нэр: Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн Радиолокаторын тасгийн Баянхонгор, Бөмбөгөр дэх радиолокаторын ээлжийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажиглалтын IRS-20MPS 2NA, ADSB системийн болон холбооны Radyan Vsat, шилэн кабелийн нягтруулга, RCAG T6 тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны өдөр тутмын хяналт, удирдлага, засвар, техник үйлчилгээ зэрэг техникийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Боловсрол: Бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх.

Мэргэжил: Цахилгаан холбоо, Радио холбоо, Электроникийн инженер

Нэмэлт шаардлага: Баянхонгор аймагт оршин суудаг байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар / Голч дүн 2,4-өөс дээш байх шаардлагатай /
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн 2021 он хүртэлх хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Англи хэлний түвшинг тодорхойлсон гэрчилгээний хуулбар
  • Эрүүл мэндийн бичиг
  • Дипломын ажлын бүтээл

Материал хүлээн авах:

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагаас 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цагийн хооронд  tuul.b@mcaa.gov.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Харилцах утас: 71-281658

Сонгон шалгаруулалтын хуваарь:

Материалын шаардлага хангасан хүмүүст утсаар мэдэгдэн сонгон шалгаруулалтыг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвд 3 үе шаттайгаар  зохион байгуулна.

  1. Ерөнхий шаардлага:Диплом /Голч дүн 2.4-өөс дээш байх шаардлагатай/, дипломын ажлын бүтээл, англи хэлний түвшин, туршлага мэргэшсэн байдал.
  2. Мэргэжлийн шалгалт”Суурь мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бичгийн шалгалт буюу тестийн шалгалтаар авна.
  3. Ярилцлагын шалгалт(Мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох)-ыг бүтээл дипломын танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэл эрмэлзлэлийг танилцуулах ярилцлагаар авна.

Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу. 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх