НХУТ-ИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЭН ЗАЛГАХ САМБАР УГСАРЧ, СУУРИЛУУЛЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

НХУТ-ИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЭН ЗАЛГАХ САМБАР УГСАРЧ, СУУРИЛУУЛЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвийн цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж нь 1996 онд суурилагдаж ашиглалтад орсноос хойш шинэчлэгдээгүй, техник, технологийн хувьд хоцрогдож агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн тэжээлийн найдвартай байдал алдагдах нөхцөл байдал үүсэхээр болсон байсан билээ.

Уг системийг шинэчлэх ажлын хүрээнд өндөр хүчдэл буюу 6кВ талын тоног төхөөрөмжийг нь хоёр талын тэжээлтэй болгох, тоног төхөөрөмжийн тэжээлийг самбаруудыг шинэчлэх, тасралтгүй тэжээлийн төхөөрөмж UPS-үүдийг шинэчлэх ажил 2018-2020 онуудад хийгдсэн бөгөөд 0.4кВ цахилгаан хангамжийн үндсэн болон тэжээл хооронд шилжүүлэн залгах системийг шинэчлэн суурилуулах ажил хийгдээгүй байсан билээ.

Уг ажлыг ХНАА-ны инженер техникийн ажилтнууд тоног төхөөрөмжүүдийг өөрсдийн хүчээр угсарч 2022 оны 01-р сарын 17-ны өдөр суурилуулан ашиглалтад орууллаа.

Уг ажлыг гүйцэтгэснээр нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн цахилгаан тэжээлийн үндсэн болон бэлтгэл шугамуудыг автоматаар шилжүүлэн залгах, цахилгаан тэжээлийн параметрүүдийг өндөр нарийвчлалтайгаар хэмжиж, хянах, цахилгаан эрчим хүчинд үүссэн хэвийн бус үзүүлэлтүүдийг архивлан хадгалах, үр дүнд анализ хийх боломжтой болсон байна.

Энэ бүхний үр дүнд агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн тэжээлийн найдвартай ажиллагаа нэг шат дээшилсэн гэж дүгнэж байна.

         

Тоног төхөөрөмжийг угсарч буй байдал

НХУТ-ийн цахилгаан тэжээлийн зарчмын ерөнхий схем

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх