ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН КОРОНАВУРИСТ ХАЛДВАРТ /КОВИД-19/-ЫН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН КОРОНАВУРИСТ ХАЛДВАРТ /КОВИД-19/-ЫН ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. Коронавируст халдвар /ковид-19/-ын үед ИНҮТ-ийн хэмжээнд халдвараас сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, УОК, ЭМЯ болон гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагуудтай харилцан ажиллагааг хангах үүрэг бүхий Гамшгаас хамгаалах штабыг ИНҮТ-ийн даргын 2021 оны А/326 дугаар тушаалаар байгуулсан.  

pastedGraphic.pngpastedGraphic_1.png

2. Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед ажиллахаар томилогдсон штабын бүрэлдэхүүнийг чадавхижуулах зорилгоор ГХШ-аас УОК-той хамтын ажиллагааны хүрээнд “Ослын удирдлагын менежмент” сургалтыг 2021 оны 02 сард зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, хариу арга хэмжээг зохион байгуулах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдлэг чадварт штабын гишүүд суралцсан.  

pastedGraphic_2.pngpastedGraphic_3.png

3. ИНҮТ-ийн ГХШ-аас үйл ажиллагаандаа дараах эрхзүйн баримт бичгүүд, тогтоол шийдвэрүүдийг удирдамж болгон ажиллаж байна.

  • Гамшгаас хамгаалах тухай хууль
  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай
  • ЗГ, ЭМЯ, УОК, НОК болон ИНЕГ-ын ГХШ-ын шийдвэрүүд
  • MNS ISO/PAS 45005:2021 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент– COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа 

pastedGraphic_4.pngpastedGraphic_5.png

ИНҮТ-ийн Гамшгаас хамгаалах штаб нь коронавируст халдвар /Ковид-19/-ын асуудлаар 35 удаа хуралдаж, Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангах, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулах, нөхөн сэргээх, хариу арга хэмжээ авах талаар давхардсан тоогоор 190 орчим шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн байна.  

 pastedGraphic_6.png

4. Цар тахлын үед агаарын навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор өдрийн ажилтнуудын тоог хязгаарлах, үйлдвэрлэлд нөөц ээлжүүдийг бүрдүүлэх, халдвар илэрсэн үед хариу арга хэмжээг хэрхэн авах, дархлаажуулалтад хамруулах зэрэг заалт бүхий  бэлэн байдлын зэрэгт шилжих үеийн нөөц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ажилласан нь цар тахлын хүнд үеийг даван туулахад мөрдөж ажилласан. 

pastedGraphic_7.pngpastedGraphic_8.png

5. ИНҮТ-өөс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслийн норм, нормативыг тогтоон мөрдүүлж, тэдгээрийн шаардлагатай нөөцийг бүрдүүлж ажилласны зэрэгцээ халдвар илрүүлэх шинжилгээ авах баг болон ариутгал хийх багийг томилон ажиллуулж байна. 

ИНҮТ-ийн хэмжээнд цар тахлын арга хэмжээний зардалд 2021.10.31-ны өдрийн байдлаар 449.7 сая төгрөгийн гүйцэтгэлтэйгээр гарсан байна.

6. ГХШ-аас бүх нийтийн бэлэн байдлын үед ИНҮТ-ийн хэмжээнд хариуцлагатай жижүүрийг  томилон ажиллуулж, төв болон орон нутгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналтыг тавьж ажилласан ба ГХШ-ыг ажлын өрөө, унаа, шаардлагатай хэрэгслээр хангаж, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн. 

pastedGraphic_10.png

7. УОК-оос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, халдвар голомтлон тархахаас сэргийлэх зорилгоор ХӨСҮТ, ЗӨСҮТ, ХУД-ийн ЭМНТ-тэй хамтран Сэргээн засах амралтын цогцолбор, ИНЕГ-ын Ахмадын хороо, Нисэхийн музейн байруудад бэлтгэлийг хангаж, халдвар илрүүлэх шинжилгээнд нийт ажилтнуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хамруулсан. 

 pastedGraphic_11.pngpastedGraphic_12.png

8. Улс орны хэмжээнд халдвар голомтлон тархаж, мэргэжлийн байгууллагуудын ачаалал ихэссэн учир ИНҮТ-ийн даргын тушаалаар “Шинжилгээ авах баг”-ийг байгуулан, эмч нарыг сургалтанд хамруулж, дотоод нөөц бололцоогоо ашиглаж, түргэвчилсэн шинжилгээ авах үйл ажиллагааг Ахмадын өргөө болон ЭМСЦ-ын байранд зохион байгуулж ажилласан ба 119 удаа, 2907 ажилтнуудаас шинжилгээг авч, сэргийлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

pastedGraphic_13.png

9. МУ-ын Засгийн газраас 2021 оны 02 сард Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ИНҮТ-ийн нийт ажилтнууд идэвх санаачлагатай оролцож, нийтийн хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж ажилласан бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас талархлыг ирүүлсэн юм. 

                                            pastedGraphic_14.png

10. Ажлын байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэх “Ариутгал, халдваргүйжүүлэлтийн баг”-ийг ИНҮТ-ийн даргын тушаалаар байгуулсан ба мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууллагаас ариутгалыг гүйцэтгэх, бодисыг найруулах, хамгаалалтын хувцсыг хэрэглэх талаарх сургалтыг зохион байгуулсан. 

Ариутгал, халдваргүйжүүлэлтийн хуваарийг гаргаж, мананцар үүсгэгч төхөөрөмжийг худалдан авсан.

ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа барилга байгууламжууд дээр өдөр тутам, алслагдмал объектууд буюу  Жаргалант сэргээн засах амралт болон ШНБ дээр үйл ажиллагаа явуулж буй ИНҮТ-ийн албадад 7 хоногт 2 удаа хуваарийн дагуу нийт 31583м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. 

Мэргэжлийн байгууллагын ариутгал, халдваргүйжүүлэлтийг 14 хоног тутам хяналт тавьж хийлгүүлж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн баг нь өдөр бүр 31583м2 талбайд ариутгал хийж байна.

pastedGraphic_15.pngpastedGraphic_16.png

11. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан дархлаажуулалтын 1, 2-р тунд 4160 ажилтнууд  өндөр хувьтай хамрагдсан. 

Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжөөр гуравдагч өдөөгч тунг хийлгэснээр иргэдийн амь насаа алдах эрсдэлийг өндөр хувиар бууруулж буй тул халдварын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунгийн тарилга сайн турын үндсэн дээр улс орон даяар явагдаж байгаа ба 497 ажилтнууд хамрагдсан байна. 

12. Цар тахал эхэлсэн үеэс УОК-ын шуурхай штабын бүрэлдэхүүнд ИНҮТ-ийн төлөөлөл томилогдон ажиллахын зэрэгцээ ба УОК-ын дайчилгаанд 2021.03.31-ний өдрөөс 7 автомашин өнөөдрийг хүртэл дайчлагдан ажиллаж байна. pastedGraphic_18.pngpastedGraphic_19.png

13. Халдвараас сэргийлж хамт олон, гэр бүлээ хамгаалах санамж, зөвлөгөөг МТХА, Олон нийттэй харилцах тасаг болон Эрүүл мэнд, спортын цогцолбороос бэлтгэн iMCAA, news.mcaa.gov.mn, mail.mcaa.gov.mn болон хамт олны сошиал хуудас, групүүдэд 7 хоног бүр нийтлэхийн зэрэгцээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг нисэх буудлын радио узелиэр ажлын өдрүүдэд тогтмол явуулж байна. 

pastedGraphic_20.pngpastedGraphic_21.png

14. ИНҮТ-ийн даргын 2021.09.03-ны өдрийн А/324 дүгээр тушаалаар батлагдсан ИНҮТ, түүний харъяа салбар нэгжийн ажилтнуудад үзүүлэх Коронавируст халдвар (КОВИД-19)-ын дараах дархлаа дэмжих, нөхөн сэргээх үйлчилгээний CARE хөтөлбөр 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжиж, одоогийн байдлаар 54 ажилтны, ар гэр болох нийт 115 хүн хамрагдан цэвэр агаарт тав тухтай гэр буудалд байрлан, амт чанартай хоолоор үйлчлүүлэн, сэргээн засах эмчийн хяналтанд бариа засал, физик эмчилгээнд хамрагдаад байна. Уг хөтөлбөр 2021 он дуустал үргэлжилнэ. 

pastedGraphic_22.pngpastedGraphic_23.png

Цар тахлын үед хариуцсан алба нэгжийн хүрээнд халдвараас сэргийлэх дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хариу арга хэмжээ төлөвлөх, дүн мэдээ хөтлөх бүхий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй бүх алба нэгжийн удирдлага, хамт олонд, хамтран ажиллаж буй ХӨСҮТ, ЗООНОЗ, ХУД-ийн Шуурхай штаб, ХУД-ийн ЭМТ, ИАТ ЦХ байгууллагуудад талархал илэрхийлье.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх