“БУЯНТ-УХАА НИСЭХ БУУДАЛ БОЛОН ХЯНАЛТГҮЙ АГААРЫН ЗАЙД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ҮЕИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
“Буянт-Ухаа нисэх буудал болон хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх үеийн агаарын навигацийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13:00 цагт цахимаар болж Агаарын навигацийн үйлчилгээний газрын менежер, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, газрын харьяа албад, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын менежер Д.Пүрэв-Очир, АБХА-ны дэд дарга М.Гүен, Буянт-Ухаа НБ-ын АХ-ийн дарга Л.Отгонжаргал, АББАА-ны дэд дарга Б.Ганбаатар, ГТҮШХА-ны дэд дарга Д.Маралхүү, ГТҮШХА-ны ерөнхий инженер Ц.Төрмөнх, ЕЗНА-ны дарга Г.Цолмон, Нислэгийн цаг уурын төвийн дарга Б.Баньдсүрэн, МҮХ-ийн дарга Б.Болормаа нарын нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай зохион байгуулагдав.
Агаарын навигацийн үйлчилгээний газрын харьяа албадаас өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, Буянт-Ухаа нисэх буудал болон хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх үед Агаарын навигацийн үйлчилгээний газрын харьяа албад болон Нисэх буудлуудын үйлчилгээний газрын харьяа алба хэлтэс, Нислэгийн цаг уурын төв зэрэг газруудын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх ойлголтыг нэг болгох, Буянт-Ухаа нисэх буудлын цаашдын үйл ажиллагааны чиглэлээр хэлэлцэн ярилцсан байна.
Нийт 0