Гурван үеэрээ Иргэний нисэхийн салбарт ажилласан Дашийн Эрдэнэ-Очир-т хараа бэлэглэх ХАНДИВЫН АЯН.
ИНҮТ-ийн ГТҮШХА-ны технологи, үйлчилгээний жолооч Дашийн ЭРДЭНЭ-ОЧИР нь нүдний торовчийн төв артери судасны бөглөрөлийн шалтгаант нүдний хүндрэлийг эмчлүүлэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардалд зориулж сэтгэлийн дэм, санхүүгийн дэмжлэг үзүүлж ХАНДИВЫН АЯН-д нэгдэхийг иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдад УРИАЛЖ байна.
Д.Эрдэнэ-очир нь:
1990-1997 онд ОХУ-ын элчин сайдын яаманд ахлах тогооч
1997-2013 онд Чингис хаан ОУНБ-д харуул, аюулгүй үйлчилгээний шалгагчаар
2013-оноос одоог хүртэл ГТҮШХА-нд ажиллаж байна.
Аав Ж.Даш Инженер нисгэгч, ИНЕГ-ын ерөнхий инженер, ОХУ-д МИАТ-ын төлөөлөгч, Дэд бүтцийн яаманд нислэг техникийн албаны даргаар 40 гаруй жил ажилласан. Өвөг эцэг Ж.Даваасүрэн хурандаа нь Нисэх хорооны анхны дарга, өвөг эцэг Ж.Очирсуурь нь анхны нисгэгч байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан.
Анхны нисэх хорооноос нэгэн зууны туршид 3 үеэрээ нисэхийн салбарт хүчин зүтгэсэн Д.Эрдэнэ-Очирт хүнд өвчнөө ялан дийлэхэд нь ХАНДИВ ӨРГӨЖ ХАМТДАА ТУСАЛЦГААЯ. Та бүхэнд эрүүл энхийн жаргалан хүсье.
Хандивын данс: 1305115460 /Голомт банк/
Дансны нэр: ИНЕГ ГТҮА АҮ Эвлэлийн хороо
Гүйлгээний утга: Овог, нэр, харьяа газраа бичнэ үү.
Холбоо барих утас: 71283118, 88106653
Е-шуудан: enkhbat.kh@mcaa.gov.mn
Хаяг: Буянт ухаа нисэх буудал, 2 давхар, ИНҮТ-ийн Олон нийттэй харилцах тасаг
Нийт 0