Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэг үйлдэнэ. Гэхдээ энэ хуваарь нь Covid-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болно гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Тавдугаар сард төлөвлөсөн нийт 16 удаагийн нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авах бөгөөд тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах юм. Хуваарийн дагуу тавдугаар сарын 2-ны байдлаар хоёр удаагийн нислэгээр 373 иргэн эх орондоо ирээд байна.
Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг УОК-оос зөвлөж байна.
Нийт 0