"Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци" ХК-ий Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд "Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци" ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжтой бизнесийн болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох, донор байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах уулзалт, арга хэмжээ зохион байгуулах болон бусад чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтын үеэр хэлэхдээ “Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтууд нь нийслэлийн дэд бүтцэд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болох бөгөөд шинээр барьж байгуулах ус гүн цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд, ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг түшиглэн бусад олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдэхийг дурьдлаа.
Ташрамд өгүүлэхэд, Монголын МСС-ийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг ойролцоогоор 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдүүлж, нийслэлийн хүн амын унд-ахуйн усны хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих таатай нөхцөл бий болох юм .
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн ХМА
Нийт 0