Туршлагатай болон залуу ажилтны багш, шавийн барилдлагааг бэхжүүлж, ажлын туршлага, мэдлэг чадвараа залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх, уурхайчдын халааг бэлдэх зорилготой “Шинэ ажилтны дасан зохицох” болон “Залгамж” хөтөлбөрүүд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байна. Тодруулж хэлбэл, их бүтээн байгуулалтын жилүүдээс эхтэй шинэ залуу ажилтнаа тодорхой цаг хугацаанд сургаж, халамжлан дадлагажуулж ирсэн уламжлал, улам шинэчлэгдэн боловсронгуй боллоо. Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас тус хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш болон шинэ ажилтнуудын хооронд багш шавийн гэрээ байгуулж, хамтран ажиллах дэвтэр нээж гардуулах үйл ажиллагааг цех нэгжүүд дээр зохион байгуулав. Эхний ээлжинд Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар угсралтын цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Чанарын хяналтын хэлтэс, Судалгаа шинжилгээний хүрээлэн зэрэг таван цехийн 30 гаруй шинэ ажилтан, дадлагажуулагч багш нарт хамтран ажиллах дэвтрийг гардууллаа.
Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд хөтөлбөрийн талаар тодруулахдаа, “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийн 100 шинэ ажилтан, “Залгамж” хөтөлбөр буюу мэдлэг, уламжлалаа өвлүүлэн үлдээх туршлагатай ажилтнуудын хооронд багш шавийн гэрээ байгуулж буй нь эдгээр хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл явц юм. Багш шавийн хамтран ажиллах гэрээ нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд шинэ ажилтан ажлын байранд хэрхэн дасан зохицож, ямар ур чадвар, хандлага сурч, эзэмшихээ төлөвлөж ажиллана. Харин “Залгамж” хөтөлбөрийн туршлагатай ажилтнууд өөрсдийн туршлага, мэдлэг, арга дадлаа өвлүүлэн, шавь нараа дадлагажуулна. Дадлагажуулагч багш нарын хөдөлмөрийг үнэлэх журмын дагуу нэмэлт урамшуулал олгох бодлого хэрэгжинэ” гэж онцлов. Мөн багш шавийн хамтран ажиллах гэрээ байгуулан, дэвтрээ гардсан Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин О.Цэрэнбат “Би энэ мэргэжлээрээ улсад 24 жил, Эрдэнэт үйлдвэртээ 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 10 гаруй шавьдаа өөрийн мэргэжлээ сургаж, өвлүүллээ. Багш, шавь нарын нягт холбоо нь шинэ ажилтнуудад хамгийн өгөөжтэй гэж боддог. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслээ зөв өмсөхөөс эхлээд аюулгүй ажиллагааны “А” үсгийг багшийн хувьд зааж сургахыг хичээдэг” гэсэн бол түүний шавь Ц.Цэнд-Аюуш “Миний хувьд цахилгаан ба хийн гагнуурчны мэргэжил эзэмшээд 2020 оны 1-р сард Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Багшийнхаа удирдлага дор уурхайчны эгнээнд нэгдэж ажиллаж байгаадаа их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)