Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ил уурхайд ОХУ-д үйлдвэрлэсэн СБШ-250 МНА-32 маркийн өрмийн суурь машин, уулын чулуулаг ухаж ачих зориулалттай ЭКГ-12К маркийн 12 куб метрийн багтаамжтай шанага бүхий хоёр экскаватор саяхан ирлээ. Тус цехийн Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн хамт олон өрмийн машиныг энэ сарын 17-ноос, эхний экскаваторыг өчигдрөөс эхэлж угсарч тохируулах ажлыг хийж байна. Төлөвлөгөө ёсоор тэд үйлдвэрийнхээ төрсөн өдрийн өмнө аварга техникүүдийг угсарч ажилд оруулахаар шамдан ажиллаж байна.
Нийт 0