УНГАР УЛС: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЯМД ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БИЙ БОЛГОХООР СУДАЛЖ БАЙНА

УНГАР УЛС: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЯМД ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БИЙ БОЛГОХООР СУДАЛЖ БАЙНА

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайдын үүргийг хамаарагч Обрушански Борбалог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, тэр дундаа байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, санал сэтгэгдэлээ солилцлоо. Түүнчлэн тэд цаашдын хамтын ажиллагааны хүрээг тэлэх, үр дүнтэй ажиллахад анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудлыг хөндсөн. Тухайлбал, усны хайгуул хийх, зөөврийн бохир усны байгууламжийг барих, хоёр талын усны мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулах, аялал жуулчлалын хямд тээвэрлэлтийг бий болгох, визний асуудлыг хөнгөвчлөх зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

Элчин сайдын үүргийг хамаарагч Обрушански Борбало хэлэхдээ “ Хоёр улсын иргэд бид ахан дүүс би итгэдэг. Учир нь бид ч бас монголчуудтай адил хөх толботой төрдөг.  Бидний энэ холбоо цаашдаа аялал жуулчлалын салбарт ахиц гаргана гэж найдаж байна. Аялал жуулчлалын хамгийн чухал зүйл нь хямд үнэтэй тээвэрлэлт байдаг. Манай зүгээс хямд үнэтэй агаарын нислэгийн талаар судалж байгаа. Энэ асуудал шийдэгдвэл зөвхөн Унгар улсаар хязгаарлагдахгүй Европын олон орноос аялагчид зорьж ирэх боломж бүрдэнэ гэж харж байна.” гэсэн юм.

Харин Д.Сарангэрэл сайд: “Хоёр улс усны чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Түүнийгээ үргэлжлүүлэх таны саналд талархаж байна. Мөн аялал жуулчлалын чиглэлээр дэвшүүлж байгаа таны санал үнэхээр сайхан санагдаж байна. Аялалын хямд тээвэрлэлт болон визтэй холбоотой асуудлууд төвөггүй болчихвол олон боломж нээгдэнэ. Энэ тал дээр бид бүрэн дэмжиж, хамтран ажиллахад бэлэн.”  гэсэн юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх