ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ХАМГААЛЛЫН АЮУЛГҮЙН БҮС БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ХАМГААЛЛЫН АЮУЛГҮЙН БҮС БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

 Оны эхнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэкоронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ, тэр дундаа зэсийн ханш огцом унаж, Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөснөөс тонн тутамд 500 гаруй ам.доллараар доогуур байсан ч үнийн хэлбэлзлийг тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн хувилбарууд гарган үр ашигтай ажиллалаа. Одоо вирусын халдвартай үед ажилтнуудынхаа цалинг бууруулахгүй, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад онцгой анхаарч байна гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ. 

     Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр уурхайчид болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс Халдваргүйтгэл, хамгааллын аюулгүйн тусгай бүс байгуулж, тэнд ажиллах дүрэм, горим тогтоолоо. Мөн   жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ажилтнууд, хүний   төвлөрлийг сааруулах зорилгоор зайнаас болон цахимаар ажиллах боломжтой ажилтнууддаа цалинтай чөлөө олгожээ. 

     Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт хоногт 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 5.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5.8 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллаж байгаа нь Монголын эдийн засгийн тулах цэг, түших тулгуур болж байна. Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ажилчдаа шинжилгээнд бүрэн хамруулах үйл ажиллагааг цэгцтэй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар уурхайчдын 60 гаруй хувь нь оношлогоонд орж сөрөг хариу гарчээ. Мөн шуурхай мэдээллийн 757-73400утас ажиллаж байна. 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх