Өв тэгш бие бялдартай, эрүүл зохистой хооллолттой, амьдралын зөв дадалтай эрүүл уурхайчныг хувь хүний оролцоо, байгууллагын дэмжлэгтэйгээр төлөвшүүлэх зорилт бүхий “ЭРҮҮЛ УУРХАЙЧИН” хөтөлбөрийг Багануур ХК нь 2011 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Жил бүр тус хөтөлбөрт нийцүүлэн төлөвлөгөө боловсруулж олон талт ажлыг зохион байгуулдаг. 2020 оны 3-р улиралд ажилтнуудынхаа дунд “ХАМТДАА АЛХАЦГААЯ”, “ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” зэрэг аян өрнүүлж хэсэг бүрт “Эрүүл уурхайчин” тугийг аялуулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдээд байгаа энэ үед уурхайчиддаа зохистой хооллож, эрүүл агаарт алхан дархлаагаа дэмжихийг уриалсаар байна.
Нийт 0