ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨРИЙНХ ҮҮ, ТҮҮНИЙХ ҮҮ?

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨРИЙНХ ҮҮ, ТҮҮНИЙХ ҮҮ?

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг 100% төрийн мэдэлд авсанаас хойшхи өнөөдрийг хүртэлх хугацааны үйл ажиллагаанд тусгай ажлын хэсэг бүхий шалгалт оруулах шаардлага тулгарчээ.

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа нь:
Ил уурхай, Авто тээвэр, Баяжуулах гэсэн үндсэн гурван том цех дээр тулгуурлан явдаг аж. Гэтэл сүүлийн жилүүдэд тус үйдвэрийн тулгын гурван чулуу шиг үндсэн гурван цехийн баланс алдагдах болжээ.

Хамгийн наад захын жишээ гэхэд: 
Ил уурхайн цех, Авто тээврийн цех хоёрт 10 орчим сая долларын төсөв хуваарилдаг хэрнээ Баяжуулахын цехэд 160 сая ам долларын төсөв хуваарилсны улмаас дотроо зөрчилдөөнтэй байгаа аж.

Тулгын гурван чулуу шиг эн тэнцүү байдлын балансыг алдагдуулж байгаа хүн нь тус үйлдвэрийн Ерөнхий инженер, орлогч захирал Т.Батмөнх гэнэ. Т.Батмөнх нь Ерөнхий инженер болохоосоо өмнө энэ Баяжуулах цехийнхээ дарга байсан бөгөөд У.Хүрэлсүх болон Я.Содбаатрын дэмжлэгээр Ерөнхий инженер болсон аж. 

Одоо тус цехийн дарга Отгон болоод бусад ихэнхи хүмүүс түүний гар хөл гэгддэг аж. Ингэж асар их мөнгө залгидаг Баяжуулахын цех нь бараг түүний хувийн компани шиг болсон гэлцэх нь ор үндэслэлгүй ч байж болох юм. 

Үнэхээр баяжуулах цехээр дамжуулан мөнгө завшдаг бол түүний наранд налайж, төрд эрхэлж явах хоногийн тоо гүйцэж буй. Хэрэгцээ шаардлагагүй худалдан авсан бараа бүтээгдэхүүнүүд удаад байгаа учир үйлдвэрийн дотор хэл ам гарснаас үүдэн эхнээс нь удаан хадгалагдсан бараануудыг худалдан борлуулах чиглэл өгсөн гэнэ.

Тийм учраас маш яаралтайгаар сүүлийн үеийн хур баян гэгддэг болсон Т.Батмөнх гэдэг эрхмийг Ерөнхий инженер болсноос хойшхи тус үйлдвэр дээрхи худалдан авалтууд, тендерүүдэд өргөн хэмжээний шалгалт оруулж урьд хожидын хууль зөрчсөн үйлдлүүдийг нь нэгтгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болжээ.

Ингэхдээ энэ шалгалтыг зөвхөн Монгол Ардын Нам, тэр дундаа Ерөнхийлөгчийн чиглэлийн бус парламентад суудалтай бүх намуудыг хамарсан тусгай ажлын хэсгээр ахлуулсан аудит хийх ёстой болов уу.

Бид төрийн мөрөөр ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар яаралтай ажлаа хийнэ үү

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх