ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТНБД Ц.ЭРДЭМБИЛЭГ ЭМДЕГ-Т АЖИЛЛАЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТНБД Ц.ЭРДЭМБИЛЭГ ЭМДЕГ-Т АЖИЛЛАЛАА

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр нар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор байгуулагдаж байсан. ЭМДЕГ нь байгуулагдсан цагаасаа эхлэн даатгуулагч төвтэй, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж, үйлчилгээг даатгуулагч-иргэдэд тэгш хүртээмжтэйгээр худалдан авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, тасралтгүй хөгжүүлэх зорилгыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.

 

Өнгөрсөн 2021 онд Эрүүл мэндийн даатгалын салбарт томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр стратегийн нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 70-100 хувь санхүүжүүлдэг болсон нь даатгуулагч-иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм.

 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх