Нийслэл 204 хороотой боллоо

Нийслэл 204 хороотой боллоо

Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөлт хийх талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва танилцуулсан. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим хороог хуваах шаардлага тулгарсныг тодотгосон.

Баянгол дүүргийн 25 хорооноос 11-ийг нь хувааж, шинээр есөн хороо байгуулж, нийт 34 хороотой болж буй бол Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15 хороо байгуулж, 43 хороотой болж буй юм. Энэхүү шийдвэрээс үүдэн таван хорооны хилийн цэсэд өөрчлөлт оржээ. Хан-Уул дүүргийн 21 хорооноос гурван хороог хувааж, дөрвөн хороог шинээр байгуулж, нийт 25 хороотой болсон бол Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, мөн тавыг шинээр байгуулж, тус дүүрэг 24 хороотой боллоо. Нийт 36 хороог хувааж, 33 хороог шинээр байгуулснаар нийслэл хот 204 хороотой болов.

Ийнхүү хороодыг хувааж ачааллыг тэнцүүлсний үр дүнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ шуурхай саадгүй болохын дээр ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна гэж үзэж буй юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх