РИО ТИНТО-гийн захидлын талаар шинжээчид юу гэв

РИО ТИНТО-гийн захидлын талаар шинжээчид юу гэв

“Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Turquoise Hill Resources" компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлжээ. Тус захидалд “Рио Тинто” компани гурван санал дэвшүүлсэн байна.

Эхнийх нь, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал. Хоёр дахь нь, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, гурван жилийн хугацаанд 400 сая ам.доллар олгох. Гурав дахь нь, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал.

Үүнийг нь харин шинжээчид шүүмжлэлтэй хандаж байна. Рио Тинтогийхон хийсэн луйвараа ил болгохгүй гэж байгаа юм. Харин ч Монголчууд нөхөж болдоггүй байгалийн баялгийнхаа хойноос АЛДАГДСАН БОЛОМЖ нэхэн ярих ёстой. 2015 онд санаатайгаар Дубайн гэрээг хийж Монголчуудыг өрөнд оруулахдаа Риотнито цөм их ашгаа хийсэн. Одоо зүгээр ялагдахаас тэд айж байгаа юм... хэмээж байна

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх