ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөллөө

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөллөө

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гарган, өргөдлөө өгчээ. Засгийн газрын агентлагийн даргыг томилох чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хурлаар авч хэлэлцэх ёстой байдаг. Тиймээс Л.Бямбасүрэнгийн хүсэлтийг нь өнөөдөр буюу 2021.08.11-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Л.Бямбасүрэн нь 2016-2021 оны хооронд ИНЕГ-ын даргаар 5 жил ажилласан байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх