Улаанбаатар хотын хөгжлийн корпораци дараахь ажлын байранд урьж байна

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци дараахь ажлын байранд урьж байна

Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль", Төсвийн тухай хууль болон Татварын багц хууль тогтоомжуудын зохицуулалтын дагуу компанийн тайлан, балансыг хөтлөх, тайлагнах, нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын ажлуудыг гүйцэтгэх, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих, тайлан гаргах, охин болон хараат компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгтгэсэн тайланг хариуцан тайлагнах.

Тавигдах шаардлага:
- Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх,
- Нягтлан бодогч мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,
- Мэргэшсэн нягтлан бодогч байх,
- Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын салбарын хууль тогтоомж, санхүүгийн эрх зүйн шаардлагын талаар зохих мэдлэгтэй байх,
- Санхүүгийн болон хэрэглээний программ бүрэн эзэмшсэн байх,
- Англи хэлний дунд түвшний бичгийн болон ярианы чадвартай байх,
- Ял шийтгэлгүй, ёс зүй болон нэр хүнд компанид ажиллахад харшлахгүй байх.
Тавигдах шаардлагыг хангаж буй нэр дэвшигч нь дор дурдсан баримт бичгүүдийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө [Email hidden] хаягаар ирүүлнэ үү.
Лавлах утас: 7777-0002 /Ажлын цагаар/

Бүрдүүлэх баримт бичиг:
1. Төрийн албан хаагчийн анкет /цээж зураг наасан, бүрэн гүйцэд бөглөсөн байх/,
2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
3. Боловсролын дипломын хуулбар,
4. Гараар бичсэн өргөдөл,
5. Нийгмийн даатгалын лавлагаа.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх