ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 3506 ДАХЬ ХОНОГТОО ОСОЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 3506 ДАХЬ ХОНОГТОО ОСОЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хамт олон өнөөдөр 3506 дахь хоногтоо осолгүй ажиллаж байна. Тус хэсгийнхэн дэлхийн шилдэг үйлдвэрүүдийн ослыг тэглэх зорилгоор осолгүй ажилласан хугацаагаа (цаг, хүн цаг) тоолдог туршлагыг нутагшуулахаар зорьсноос эдүгээ 10 дахь жилийн нүүр үзэж байна. Тэд ажлын байрны аюул эрсдэлийг хамгийн бодитой үнэлэх нь  ажилтан өөрөө  гэж үзэн ажил эхлэхийн өмнө хувийн карт хөтөлж хэвшжээ. “Энэ бол манайхны  олон жил осолгүй ажилласан амжилтын үндэс” гэж цахилгаанчин Ч.Болдбаатар ярилаа. Ажилтан бүр ажил эхлэхийн өмнө ажлын байр, ажилбарын эрсдэлийг тооцож, бригадын хамт олонтойгоо хэрхэн аюулгүй ажиллах талаар 2-3 минутад багтаан санал солилцдог аж. Осолгүй ажилласан хугацааг тоолдог болсноор аюулгүй ажиллах сэдэл төрдөг, мөн өглөөний ХАБ, ажлын байрны гимнастикаа хэвшүүлэхэд дэм болдог тухай тус хамт олон ярьж, нийтээрээ осолгүй ажиллаж, илүү их баялаг бүтээцгээе гэж уриалав. Тэдний туршлагыг нэвтрүүлж буй хамт олон ч бий. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Цахилгааны албаныхан өнгөрсөн сарын нэгнээс осолгүй ажилласан тооллоо эхлүүлсэн байна.  

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх