Түрүү булчирхайн томролын илрүүлэг ба эмчилгээ

Түрүү булчирхайн томролын илрүүлэг ба эмчилгээ

Түрүү булчирхай гэж юу вэ ?
Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй булчирхай бөгөөд эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг чухал хэсэг юм. Түрүү булчирхай шулуун гэдэсний урд,давсагны доор байрладаг бөгөөд шээсний суваг түрүү булчирхайгаар дайран өнгөрдөг.

Эрэгтэй хүн нас ахихын хирээр янз бүрийн шалтгааны улмаас түрүү булчирхайд өөрчлөлт гарч томордог. Түрүү булчирхай томорсноор шээсний замд саад үүсч үүнтэй холбоотой олон шинж тэмдэг бий болдог. Түрүү булчирхайн томролыг эмчлэхгүй удвал шээсний урсгалд саад учруулж , давсаг цаашлаад бөөрний эмгэг үүсгэж болзошгүй.

ШАЛТГААН
Түрүү булчирхайн томролын шалтгааныг бүрэн тайлбарлаагүй ч түрүү булчирхайн томролд Тестостерон дааврын нөлөөлөл их байдгийг эрдэмтэд дараах байдлаар тайлбарладаг. Тестостерон болон дигидротестостерон даавар нь түрүү булчирхайн хучуур эс болон холбогч эдийн эсийн пролефрацийг (хуваагдал) идэвхжүүлж түрүү булчирхай томрох нөхцлийг бүрдүүлнэ. Нас ахихын хирээр андроген болон эстроген дааврын тэнцвэрт байдал алдагдаж андроген (тестостерон) дааврын ялгарал эрчимжснээр түрүү булчирхай томроно.

Түрүү булчирхайн томролын шалтгааныг бүрэн тайлбарлаагүй ч түрүү булчирхайн томролд нөлөөлөх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйл байдаг. Үүнд:

НАСЖИЛТ
ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛ
ИЛҮҮДЭЛ ЖИН
УДАМШИЛ
гэх мэт

Хоолны дэглэм: архи хэрэглэдэг, өөх тосны агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэх нь түрүү булчирхай томроход нөлөөлнө. Мөн чихрийн шижин, бөөр, шээсний замын халдвар , элэгний цирроз, даралт ихсэх зэрэг өвчнүүд нь түрүү булчирхай томроход нөлөөлнө.

31-40 насны эрчүүдийн 8% нь түрүү булчирхайн томролттой, 51-60 настай эрчүүдийн 50% нь , 61-70 настай эрчүүдийн 70% нь, 81-90 насны эрчүүдийн 90% нь түрүү булчирхайн томролттой байдаг гэсэн судалгааны дүн байдаг.

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТОМРОЛЫН ШИНЖ ТЭМДЭГ
Түрүү булчирхай томроход шээсний сувагт даралт үзүүлэн нарийсгаж , шээс хэвийн урсгалаар гадагшилж чадахгүй. Үүний улмаас давсагны хананд ачаалал үүсч, давсагны хана зузаарна. Улмаар бөөр шээсний өгсөх замын халдвар даамжирна.

Ойр ойрхон шээс хүрэх, ялангуяа шөнийн цагаар шээс хүрэх

Дүлж шээх
Дусагнаж шээх
Шээсний дараа давсаг суларсан шинжгүй
Шээс их хүрэх боловч хүчтэй шээж чадахгүй.
Давсганд чулуу үүсэх
Бөөрний үйл ажиллагаа буурах
Даамжирвал бэлгийн сулрал болон хүндэрнэ.

Мэс заслын эмчилгээ : Тухайн хүний онцлог, илэрч буй шинж тэмдэг, түрүү булчирхайн томрол, хүндрэл зэргээс шалтгаалан мэс заслын эмчилгээ хийнэ. Хүн бүр мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх