Эрдэнэт үйдвэрийн явуулж буй цагаан тоосны дэгдэлт дарах ажил эрчимжлээ

Эрдэнэт үйдвэрийн явуулж буй цагаан тоосны дэгдэлт дарах ажил эрчимжлээ

     “Эрдэнэт үйлдвэр” Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлт дарах ажлаа эрчимжүүлэн техникийн хүчийг ашиглаж байна. Герман улсын химийн бодис болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “VASF” компанийн урвалж найруулан цацагч төхөөрөмж өнгөрсөн сарын сүүлээр “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэгдсэн бөгөөд суурилуулалтын ажил амжилттай дуусч цагаан тоосны дэгдэлт дарах ажилд ашиглаж эхэллээ.

Тавдугаар сарын дөрвөнд булингад дарагч бодис хольж анхны цацалтыг 48 цагаар хийсэн нь 356 га талбайг хамаржээ. Ингэснээр нарийн ширхэгтэй элс бүдүүн ширхэгтэй шороотой барьцалдан өрөмтөж тогтсон байна. Дөрөв хоногийн дараа дахин өөр цэг дээрээс хучилт хийхэд өрөмтөж барьцалдсан өмнөх талбайгаас тоос босохгүй байжээ. Шинэ тоног төхөөрөмжөөр хийгдэж буй энэ ажлын үр дүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд хяналт, шинжилгээ хийж байна. Мөн энэ сарын сүүлээр цагаан тоосны дэгдэлт дарах ажилд хүч нэмэх газар уснаа явагч тусгай зориулалтын техник ирнэ. Үүнийг Баяжуулах үйлдвэрийн дэргэд шинээр байгуулагдсан Цагаан тоосны алба хариуцан ажиллуулах юм. Түүнээс гадна ирэх долдугаар сард Франц улсаас чирэгч, дэлгэгддэг цацагч “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэгдэхэд энэ ажилд мэдэгдэхүйц ахиц гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх