Эрдэнэт үйлдвэр "Цагаан тоос"-ны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Эрдэнэт үйлдвэр

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хамтарсан ажлын хэсэг маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр “Эрдэнэт үйлдвэр"-ийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс цагаан тоосны дэгдэлт дарахад авч хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнах юм. Энэ үеэр олон нийтэд туршилтын болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл хийнэ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх