ТАТВАРЫН ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

ТАТВАРЫН ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

-Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо 1 хувиар орлогын татвар төлнө. Жишээлбэл, 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, 100 мянган төгрөгийн татвар төлнө. Ийм ААН-ийн тоо 34387 байна. 

-Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой ААН жилд 2 удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогыг 1 хувиар төлнө. Үүнд 47867 ААН хамаарна.  

Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан бол нэг удаа 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол шинэ хуулиар 6 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм. 

Иргэдэд хамааралтай дараагийн бас нэг чухал заалт нь Ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан татвар төлөгчид  хөнгөлөлт эдлүүлнэ. Одоо ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Гэтэл тухайн иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авсан бол 8-13 хувийн зөрүүнд төлөгдсөн 5 хувийн мөнгөн дүнг төлсөн татвараас нь буцаан олгох боломжийг хуульд тусгасан. Ингэж ипотекийн зах зээлийг дэмжих, иргэдээ орон сууцтай болгох бодлогоо Татварын хуульдаа суулгаж өгсөн. 

Одоо ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Гэтэл тухайн иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авсан бол 8-13 хувийн зөрүүнд төлөгдсөн 5 хувийн мөнгөн дүнг төлсөн татвараас нь буцаан олгох боломжийг Татварын хуульд тусгасан. 

Татварын байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор байцаагчийн гаргасан акт нь эрхзүйн зөрчилтэй, татвар төлөгчийн мэдээллийн нууцыг задруулсан, албан тушаалаа хэтрүүлсэн бол төрийн албанд 10 хүртэлх жил ажиллах эрхгүй байхаар тусгасан. Ямар нэг хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай албан хаагч төлнө. 

Татвараас зайлсхийх боломжийг хааж, татварын суурийг хамгаална гэж гол зарчим бий. Үндэстэн дамнасан компаниудаас татвараа гүйцэд авдаг болно. Шинэ хууль батлагдсанаар Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон байсан нь алга болно, тийм эрсдэл дахин гарахгүй. Нийт 190 гаруй улстай мэдээлэл солилцох боломж бүрдсэн.

Татварын хууль батлагдсанаар татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг байгууллагуудаас Монголд хүмүүс ирж ажиллаж, үндэстэн дамнасан корпорациудаас татварыг гүйцэд авдаг болох чиглэлээр манайхантай хамтран ажиллана. 

Татварын бүртгэл мэдээллийн санг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна. Гааль, татвар хоёрыг мэдээллийн нэг системд оруулахаар ажиллаж байна. 

"Нас барсан хүний татварт төлөх өрийг төлөх үүрэг өв залгамжлагчид шилжинэ" гэж одоогийн Татварын хуульд, мөн Иргэний хуульд "...Өвлөгч өвлөн авсан өрийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэж заасан байдаг.

Татварын торгууль бол цэвэр хариуцлагын асуудал. Хариуцлагын асуудлыг үр хүүхдэд нь дамжуулж болохгүй гэж үзээд илүү хөнгөрүүлж, тодорхой болгож Татварын шинэ хуульд "Нас барсан болон нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид үлдсэн хөрөнгөнд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй" гэж заасан. 

Шинэ хууль батлагдсанаар Татварын орлого мөнгөн дүнгээр өсөхгүй. 2018 оны төсвийн гүйцэтгэлээр Төсвийн орлого 22 тэрбум төгрөгөөр давж биелсэн. 

НӨАТ 190 орчим орны 160 нь нэмүү өртгийн албан татвартай. Үүнээс 3 улс л буцаан олголт хийдгийн нэг нь Монгол Улс. 

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх