Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлгийг барих юм. Хан-Уул дүүрэгт шинээр баригдах нэгдсэн эмнэлгийн тендерт БНХАУ-ын “Хятадын төмөр замын I групп” компани гүйцэтгэгчээр сонгогдож, барилгын ажлыг өнгөрсөн тавугаар сараас эхлүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан өнөөдөр тус байршилд ажиллалаа. Энэ үеэр барилгын ажлын явцад тулгамдаж буй асуудлыг шийдлээ.
Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг эмнэлэг нь 300 хүний ортой. Тус эмнэлэгт нийт 600 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах бөгөөд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх юм. Тус эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна.
Нийт 0