Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ харах, төлөх үйлчилгээг бүрэн цахимжууллаа

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ харах, төлөх үйлчилгээг бүрэн цахимжууллаа

Тус төв нь Улсын хэмжээний даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар өгч 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлэн ажиллаж байна.

Өдөр бүр 600-700 дуудлага хүлээн авдаг бөгөөд дуудлагын программын тусламжтайгаар нэг ч иргэний дуудлагыг алдалгүй авдаг. Шугам чөлөөгүй үед таны дуудлага манай цахим программд бүртгэгдэж, оператор өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа таньруу 10-15 минутад эргэн холбогддог. Үүний үр дүнд 2022 онд шимтгэл төлөлтийн мэдээлэл,  хувь хэмжээ, зааварчилгаа, төр хариуцах болон нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн мэдээллийг ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах, хөнгөлөлттэй эм, гэрээт байгууллагын мэдээлэл зэрэг үйлчилгээг цахимаар болон зайнаас 100 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй шуурхай шийдвэрлэж ажиллалаа. 

 

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагч-иргэдийн хамгийн авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан байгаа. Тухайлбал Монгол улсын бүх иргэн хүссэн үедээ байгаа газраасаа Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ ЭМДЕГ-ын www.emd.gov.mn сайтаас харах боломжийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд  2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ и.баримт апплэйшнээр дамжуулан төлдөг болгосон. 

Ингэснээр 2022 онд ибаримтаар 237 мянга гаруй хүн ЭМД-ын шимтгэлээ төлж, ЭМДСанд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүллээ. 

 

Он гарсаар 13 хоногт 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, 1 тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүллээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх