БАР ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ИНҮТ ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

БАР ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ИНҮТ ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Арвандолдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамт олноо манлайлсан ажилтнууд болон он удаан жил ажиллаж байгаа ахмад ажилтнуудад төрийн болон салбарын дээд шагнал гардууллаа. Шагналыг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Пүрэвийн Баатар, Пүрэвийн Ариунгэрэл нарыг, Алтангадас одонгоор Сэнгээгийн Виктор, Баасанцогийн Уламбаяр, Роолонгийн Энхжаргал нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Цэнджавын Жавхланг тус тус шагнасныг гардуулан өглөө.

Мөн ИНЕГ-ын даргын тушаалаар Иргэний нисэхийн “Хүндэт ажилтан тэмдэг”- ээр Чулууны Жаргалсүрэн, Оргодлын Дэмбэрэл, Доржийн Арвинсайхан, Уламбаярын Галбадрах, Ишжамцын Энхчулуун нарыг шагналаа.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан төрийн болон салбарын дээд шагнал гардсан ажилтнуудад баяр хүргээд ирж буй усан бар жилдээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхыг ерөөлийг дэвшүүллээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх