Монгол улсад Нисэх хүчин үүсч байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж олон чухал арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь Монголын Иргэний Агаарын Тээврийн хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж “Нисэхийн музей байгуулагдсан явдал юм. Музей байгуулсан барилга нь 1936 онд ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан “Добролёт”-ын барилга бөгөөд манай улсын нисэх байгууллагад 1956 онд 5ш ИЛ-14 онгоцны хамт бэлэглэсэн анхны Олон улсын нисэх буудал юм.Тус музейд манай улс оронд нисэх хүчин байгуулах зайлшгүй хүчин зүйлээс эхлээд өнөөдрийг хүртэлх нисэхийн түүхийг харуулсан фото зураг, эд зүйлс хадгалагдан байдаг. Музейн нийгэм дэх чиг үүрэг өөрчлөгдөн буй өнөө үед Монгол Улсад нисэх хүчин үүсч, хөгжсөн 96 жилийн бодит түүхийг хойч үедээ мөнхлөн үлдээх, уламжлалаа хадгалсан, орчин үеийн шийдэлтэй, технологийн дэвшлийг ашиглан нисэхийн түүхэн үзмэрийн цуглуулга, хадгалалт, хамгаалалт, судалгаа, сэргээн засварлалт, нисэхийн салбарын үзэсгэлэн зэрэг нисэхийн музейн үндсэн үйл ажиллагааг явуулах орчин үеийн цогц төвийг бий болгох зорилготойгоор ИНҮТ-өөс шинэчилсэн Нисэхийн музей байгуулах төлөвлөгөөг боловсруулан өнөөдөр Монгол улсын Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарт танилцууллаа. Тэд ч энэ ажил Монгол Улсын соёлын салбарт өндөр үр өгөөжтэй учир бодит ажил хэрэг болгох тал дээр шаардлагатай судалгаа, ажлуудыг хэрэгжүүлэх болно гэдгээ энэ үеэр уламжиллаа.
Нийт 0