Дэлхий ертөнц тэр чигтээ цахим үйлчилгээнд шилжиж эхэлсэнээр төрийн болон ямар нэгэн үйлчилгээг хүнд сурталгүй, хамгийн энгийн, хялбараар иргэддээ хүргэдэг болсон. Хотын түгжрэл, хүнд суртал, стресс ихтэй манайх шиг улсад хамгийн ихээр дутагдаж байгаа энэ төрлийн үйлчилгээг Эрүүл Мэндийн Яаманд нэвтрүүлжээ. Д.Сарангэрэл сайдын салбартаа хийсэн олон ажлуудын нэг болох цахим шилжилт нь бодит үр дүнгээ өгч, иргэдийн талархлыг хүлээгээд байгаа.
Олон жил яригдсан эрүүл мэндийн даатгалын цахим систем хэрэглээнд нэвтэрч, мөн иргэд хөнгөлөлттэй эм авахын тулд оочерлохоо больсон нь цахим үйлчилгээний олон давуу талуудын нэг болжээ. Цаашдаа төрийн бусад байгууллагууд цахим үйлчилгээг энэ мэт нэвтрүүлэхийг цаг үе шаардаж байгаа юм.
Нийт 0