ХАН ХЭНТИЙ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БНСУ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА СУНГАЛАА

ХАН ХЭНТИЙ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БНСУ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА СУНГАЛАА

Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар болон БНСУ-ын Сораксан уулын үндэсний парк хамтын ажиллагаагаа сунгалаа.  Тус хамтын ажиллагааны санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар гарын үсэг зурсан юм. Харин БНСУ-ын талаас Ковид-19 цар тахлаас шалтгаалан санамж бичигт гарын үсэг зурснаа шуудангаар ирүүлсэн юм. 

Дашрамд дурьдхад эгч дүү паркын хамтын ажиллагааг анх 2014 онд эхлүүлж, 2017 онд сунгасан юм. Хамтын ажиллагаан хүрээнд туршлага судлах, богино хэмжээний сургалтад хамрагдах зорилгоор тус хамгаалалтын захиргаанаас гадна Богдхан уулын ДЦГ, Орхоны хөндийн БЦГ, Хөвсгөлийн УТХГ, Онон-Балжийн БЦГ, Дорнодын УТХГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Говийн их ДЦГ-ын Б, Хан Хөхийн УТХГ, Их нартын БНГ-уудын хамгаалалтын захиргаадуудаас 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчид БНСУ-ын үндэсний паркуудад айлчилж, туршлага судалсан юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх