Г.Гантуяа: Агаарын чанар муудсан нь цаг агаартай холбоотой

Г.Гантуяа: Агаарын чанар муудсан нь цаг агаартай холбоотой

Гэтэл ойрын өдрүүдэд нийслэл хот манантаж, утаагаар хучигдсан байдалтай байх болов. Үүнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд агаарын чанарын үзүүлэлт ямар байгаа талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хүргэлээ.

Цаг уурч, доктор Г.Гантуяа "Өнгөрсөн долоон хоногоос эхлэн Улаанбаатар хотын агаарын чанар нэлээн муудсан байсан. Үүний өмнө нэгэн тайлбар хийе. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас Чингэлтэй дүүргийн 6 буудал орчимд дроноор хийсэн бичлэгийг үзүүлье. Бичлэгт 2020.11.07 болон 2020.11.23-ны өдрүүдийн агаарын чанарын харьцуулалтыг хүргэж байна. 

2020.11.07-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээгүй буюу өөрөөр хэлбэл, хөл хорионд орох шийдвэр гараагүй байсан. Харин 2020.11.23-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөдөлгөөн нэлээн хумигдсан байгаа. Гэтэл агаарын чанарын хувьд хөл хорио тавигдсанаар муудсан.

Энэ нь иргэдийн хөл хөдөлгөөнөөс гадна цаг агаарын байдалтай холбоотой юм. Доод хэсгээрээ сааралтсан утаа ихтэй атлаа дээгүүрээ цэлмэг байгааг харж байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх