Багануур ХК нь 1999 оноос эхлэн Монголдоо анхдагч болж олборлолт явуулсан талбайгаа байгалийн унаган төрхөнд нь ойртуулж нөхөн сэргээлт хийж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 1.7 мян.м3 шимт хөрс хуулж, 223 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 190.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Үүнээс 100 га талбайг цаашид өөрөө нөхөн сэргэх боломжтой гэж үзэн орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгсөн.
2020 онд уулын ажлын онцлогоос хамааран овоолгууд хэлбэржээгүй тул нөхөн сэргээлт хийх боломжгүй юм. Хэдийгээр энэ онд нөхөн сэргээлтийн ажил хийгдэхгүй ч оронд нь нэг га талбайг ойжуулж 2400ш хайлаас мод тарьлаа. Мөн ойролцоох орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Аварга тосон”, Төв аймгийн Баяндэлгэр сумын “Гүн галуутай” нуур орчимд дүйцүүлэн хамгаалалт хийхээр төлөвлөж тус сумдуудын захиргаанаас санал аваад байна.
Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Наран хороололд 400ш, хэсэг нэгжүүдийн гадна талбайд 255ш мод бут тариаллав. 185м2 талбайд 3000 гаруй цэцгийн үрсэлгээг бойжуулж ил талбайд суулгасан байна.
Нийт 0