Олон ковер дуунуудаар уран бүтээлээ амжилттай эхлүүлж гэгээнээр олонд танигдсан уран бүтээлж бол ЛОДКО. Түүний авъяас чадварыг тодорхойлсон эвлэгхэн чадварлаг хоолой ямар ч дууг амьд мэт болгож дуулдгаараа онцлогтой. Ялангуяа түүний дуулсан"Чи аялгуу" хэмээх уянгалаг дуу нь ойрд тийм сайхан дуу хоолой сонсоогүй залуусын зүрх сэтгэлийг оргилуулсан содон бүтээл болсон юм.
Тэгвэл Лодко саяхан дараагийн шинэ уран бүтээлээ нийтэд хүргэсэн билээ. "Хайрандаа үнэнч" хэмээх уг уран бүтээлийг нь Гурван бүдүүн хамтлагийн дуучин агсан А.Мөнгөншагай аялгууг нь зохиосон байна. Лодко нь дуучин Шагайг ид уран бүтээлээ туурвиж явсан богинохон цаг үед нь багш шавийн барилдлагатай дотно байсандаа үргэлж бахархаж үеийн үед хайрлан дурсаж явах болно гэсэн юм. Хайрт багш минь сэтгэл зүрхнээсээ зориулан бүтээсэн аялгуу гэж бодохоор энэ дуундаа би илүү их хайртай. Эцэг хүн үрээ хайрлаж байгаа юм шиг хайртай. Энэ дуугаараа дамжуулж залуучууддаа "ХАЙРАНДАА ҮНЭНЧ" байхыг уриалж байгаа хэмээжээ. Уран бүтээл гэдэг тийм хүчтэй, ийм гэгээн. Уран бүтээлч гэдэг Лодко шиг оргилуун билээ.
Нийт 0