Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Бумбатын ам гэх газар өнгөрсөн шөнө /2019.05.01/ Улаанбаатараас Увс аймгийн Улаангом хотын чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж хоёр хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Мөн дөрвөн хүн гэмтсэн байна.
Осол Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн зайд болжээ. Автобус нийт 45 зорчигчтой явж байсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай эрэгтэй Б, зорчигч 16 настай эрэгтэй О нарын хоёр хүний амь хохирсон байна. Зорчигч О нь Улаангом U16 багийн хөлбөмбөгийн тамирчин байсан тухай мэдээлэл ирээд байна. Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Иргэд хот хоорондын замд явах бол анхаарал болгоомжтой явахыг уриалж байна
Нийт 0