Монгол Ардын Намын тамгыг Г.Занданшатарт өгөх гэсэн Ерөнхийлөгчийн лүндэнгээс болж тус намд том хагарал, зодоон үүсээд байгаа билээ. Энэ зодоон намын асуудал биш төрийн асуудал нэгэнт болов. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд Г.Занданшатартай өрсөлдөж магадгүй гэж яригдаад байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг харлуулах технологиуд эхэлсэн. Тэгвэл Баасан гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан ёсоор намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлснээс хойш түүнийг харлуулах ажиллагаа улам бүр идэвхижиж компанит ажил болж өрнүүлэх тролл армиудыг хаа сайгүй угсарч байгаа гэнэ.
Хамгийн сонирхолтой нь тус ажиллагааг санхүүжүүлэгчдийн дунд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ байж магадгүй нэгэн чатыг олон нийтийн сүлжээнээс олж харлаа. Энэ талаар тус үйлдвэрийн албан бус эзэн гэгдэх Т.Батмөнхөөс тодруулга авах гэтэл ер халгаасангүй.
Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон нь У.Хүрэлсүхийн фаракци. Гэхдээ Ерөнхий захирлаасаа ч том нөлөөтэй болсон гэх Ерөнхий инженер Т.Батмөнх нь Я.Содбаатартай ойр төдийгүй үйлдвэр дотроос Я.Содбаатарт том тус хүргэх ажлыг гардаж хийдэг гэлцдэг. Тэгэхээр аль нь ч байсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын эрх мэдэлтнүүд Г.Занданшатрыг намын дарга болгох тал дээр жин тавьж байгаа бололтой.
Т.Батмөнхийн хувьд сериал кино болохуйц "Но" ихтэй хэдий ч хууль үйлчилдэггүй этгээд. Ямар ч хэрэгт холбогдсон, аргалаад сурчихсан эр.
Нэг л жишээ дурдахад Эрдэнэт үйлдвэрийн балансид байсан Лексус570 машиныг үйлдвэрийн мөнгөөр засвар үйлчилгээ хийлгэж байгаад "Үлдэх өртөггүй" гэж актлуулаад ердөө 16 сая төгрөгөөр зараад үйлдвэрийн балансиас хасуулсан байсан нь гэрэл цохьжээ. Гэтэл мань эр өөрөө авчихсан байсан нь илрэнгүүт машиныг буцааж өгөөд ямар ч гэмгүй царайлж хэргээс мултарсан. Хамгийн хачирхалтай нь ямар ч эрх мэдэлгүй жолооч нь, мөн ТӨБЗГ-ын жирийн нэг мэргэжилтэн нар тус хулгайг хийсэн болж яллагдсан байдаг.
Мөн хулгайд алдагдсан соёлын үнэт эдлэл түүний гэрээс олдсон. Нэгжлэг хийх явцад их хэмжээний гадаад валют гэрээс нь олдсон гэх мэт балгуудаар бараг олны танил болсон.
Нийт 0