ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ИНЕГ, ИНҮТ НЭГДЭЖ, 100 МЯНГАН МОД ТАРИХ АЯНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЖ 200 МОД СЭРГЭЭН ЗАСАХ ЖАРГАЛАНТ АМРАЛТАНД ТАРЬЛАА.

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ИНЕГ, ИНҮТ НЭГДЭЖ, 100 МЯНГАН МОД ТАРИХ АЯНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЖ 200 МОД СЭРГЭЭН ЗАСАХ ЖАРГАЛАНТ АМРАЛТАНД ТАРЬЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 он хүртэл Монгол улсын хэмжээнд тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн эхэлсэн. Энэхүү хөдөлгөөнд ИНЕГ, ИНҮТ нэгдэж, олон улс, орон нутаг, өнгөрөлтийн нислэгийн тоогоор мод тарихаар болсон юм. 100 мянган мод гэсний учир нь 2018 онд Монгол улсын агаарын замаар анх удаа 100 мянган өнгөрөлтийн нислэг хийгдсэнийг билэгшээж, цаашдаа энэ тоо улам өсч, манай улсын агаарын зам хэчнээн аюулгүй гэдгийг олон улсад таниулах зорилгыг харуулж байгаа юм байна.

 

Тэгвэл өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 09-ний билэгт сайн өдөр уг аяны нээлт болгож ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа Жаргалантын аман дахь “Сэргээн засах амралт”-ын газар 200 гаруй мод тарьлаа. Дээрх ажиллагаанд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа газар, нэгжийн албан хаагчдын төлөөлөл оролцож, өөрсдийн гараар мод тарих аянд нэгдсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд ерөнхийлөгчийн тамгийн газрын хэвлэлийн албаны дарга Э.Золбаяр оролцож, үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож байгаад талархалаа илэрхийлэн, цаашдаа ч идэвхитэй оролцохыг уриалсан юм. 

 

Дэлхий нийтээр дулаарал болоод хүлэмжийн хий, шороон шуургын аюул харанга дэлдсэн энэ үед авч хэрэгжүүлэх хамгийн бодит арга хэмжээ бол мод тарих байдаг. Мод тарьснаар бидний амьсгалж буй агаар цэвэршихээс гадна ногоон байгууламж нэмэгдэж, амьдрах орчин ч сайжирдаг давуу талтай. Тиймээс үндэсний хөдөлгөөнд нэгдэж тарьсан модоо ургуулах нь маш чухал гэдгийг ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал нээлтийн үеэр онцлон хамт олноо уриаллаа.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх