Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци ХК, "Гэрэгэ системс" ХХК-иуд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци ХК,

“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Гэрэгэ Системс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци ХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн үйлчилгээний төлбөрийн асуудлыг ухаалгаар шийдэх зорилгоор “UB Pay” төлбөрийн систем, гар утасны смарт аппликейшний судалгаа болон хөгжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж, туршилтын журмаар нэвтрүүлэхээр талууд тохиролцлоо. Үүнд, “ОУ-ын шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ болон такси үйлчилгээ” төсөл, Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төслүүдэд “UB Pay” төлбөрийн систем, гар утасны смарт аппликейшнийг туршилтаар нэвтрүүлэх юм.

“Гэрэгэ системс” ХХК нь төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн үйлчилгээнд үйлдлийн болон технологийн системийн шийдэл нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа үндэсний технологийн компани юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх