"BUYANT-UKHAA AIR SHOW" 2021 өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хүн хоорондын зайг бариулж, зочид бүгд масктайгаа өдөрлөгт оролцлоо. Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын цаашдын ашиглалт, ерөнхий зориулалтын нисэх, бага оврын агаарын хөлгүүдийн танилцуулга өдөрлөгийн үеэр явагдлаа. Түүнчлэн нисгэгчдийн ур чадварыг харуулсан бага оврын агаарын хөлгүүдийн үзүүлбэрүүд болоод шүхрээр буух үзүүлбэрүүдийг танилцуулсан юм. 

Буянт-Ухаад моторын дуу тасрах болоогүй гэдгийг өнөөдрийн арга хэмжээ харуулж, цаашдаа бид ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлж, онгоцны засвар үйлчилгээ болон сургалтын төвийг байгуулан ажиллах болно. Ингэснээр нисэхийн мэргэжилд дурлаж, сонирхож байгаа залуус Монголдоо хямд зардлаар нарийн мэргэжил эзэмших боломж бүрдэж байгаагаараа онцлогтой. 

Өнөөдрийн өдөрлөгт ирсэн зочид дунд залуус зонхилж байсан нь тэдний нисэхийн салбарт тавьж байгаа анхаарал, сонирхлыг илтгэлээ. Өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад гар бие оролцсон нисэхийн салбарын хамт олон болон авиа компаниуддаа талархсанаа илэрхийлье.

Мөн өдөрлөгт маань хүрэлцэн ирсэн Монгол улс дахь Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд Майкл С.Клечески, Монгол улс дахь Францын элчин сайд Филипп Мэрлин, Монгол улс дахь Япон улсын элчин сайд Кобаяши Хироюки, Монгол улс дахь Бүгд Найрамдах Герман улсын элчин сайд Ёорн Розенберг, Монгол улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра болон Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, С.Чинзориг, Д.Цогтбаатар нарт гүн талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Нийт 1

  • DR. UROLOGIST

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

Сэтгэгдэл үлдээх