ЗОВЛОНТ ТӨСВИЙН ХАТИГ П.ГАНХҮҮ

ЗОВЛОНТ ТӨСВИЙН ХАТИГ П.ГАНХҮҮ

ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК ДЭЛХИЙД ГАРАХ ЗОРИЛГОТОЙ БАЙВ

Эрдэнэс Монгол ХХК нь стратегийн том ордуудыг төрийн өмнөөс эзэмшиж, байгалийн арвин баялаг нөөцийг үр ашигтай ашиглах менежмент хийх үүрэгтэй уул уурхайн хамгийн том холдинг компани юм. Зөв ажиллаж чадвал үндэсний хамгийн том хөрөнгө оруулагч, цаашлаад дэлхийн хэмжээний групп компани болох бүрэн боломжтой. Яагаад гэвэл засгийн газарын 100-р тогтоолоор Оюу Толгой ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК, Эрдэнэт үйлдвэр ХХК гэх мэт 13 стратегийн уул уурхайн компаниудын төрийн өмчийг нэг дор эзэмшүүлэхээр шилжүүлсэн юм.

ЭРДЭНЭС МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ П.ГАНХҮҮ

Төрийн эрх мэдлийг шат, шатанд нь зарж 60 тэрбумын ашиг олох нууц төлөвлөгөө дэлгэгдсэний дараа томилгоонуудыг ажиглаж төрийн албан тушаалуудыг хэн, хэн худалдаж авсаныг таамаглах хэцүү биш байв. Эрдэнэбатын Засгийн Газарт М.Энхболд хаанаас ч юм П.Ганхүү гэж этгээдийг Эрчим Хүчний Сайд болтол крандаж олныг алмайруулж байв. Ард түмний төр үл таних нэгнийг сайдын сэнтий зайдлуулж, ямбалуулах чухам ямарт өртэй болсоныг мэдэх цор ганц хүн нь М.Энхболд биз. Тухайн Засгийн Газарын хамгийн муу сайд гэх тодотгол П.Ганхүүгийн чимэг байв. Харин Ж.Эрдэнэбатын засгийн газар хугацаанаасаа өмнө унахад мань хүнийг залгуулан ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилсон нь авлигын эргэлзээг улам бүр бататгах үйлдэл болсон билээ. Учир нь энэ албан тушаал бол “60 тэрбум схемийн үнэлгээ”-гээр бол сайдын түвшинд үнэлэгдэх сэнтий.

П.Ганхүүг энэ албан тушаалыг авсаны дараа “ЭРДЭНЭС МОНГОЛ”-ыг дэлхийн хэмжээний компани болгох найдвар үгүй болж, харин тийм хэмжээний менежмент хийх өөр гүйцэтгэх удирдлага очтол П.Ганхүү мэтийн этгээдийн гараар тарааж дуусгуулчилгүй найдаж хүлээхээс аргагүй болов. Харамсалтай нь найдсанаас ч дор байдалд хүрлээ. Хүчгүй хүнд хүч хэрэглэх амархан байдагтай адил олиггүй байсан Эрдэнэс Монголыг харсан захын нэг Д.Сумъяабазар Уул Уурхайн сайд болонгуутаа уг компаний төсвийн 80 гаруй хувиийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэс Таван толгой ХК-ийг нь яамныхаа мэдэлд шууд авчихав. Дэлхийд гарах зорилготой холдингийн хөгжлийг П.Ганхүү нь урагшлуулаагүй ухраасаар хавцлын ирмэгт тулгасан энгийн жишээ энэ.  

ЭРДЭНЭС МОНГОЛ ТӨР СААЖ, ТҮҮНИЙГ НЬ П.ГАНХҮҮ Ш**НА

Дэлхийн хэмжээний менежменттэй уул уурхайн том холдинг болох мөрөөдлөөр байгуулж, Монголын нэрийг олон улсын уул уурхайн зах зээл дээр өргөх байсан компани ийнхүү муу удирдлагаас болж өнөөдөр Таван толгойн төрийн эрхээ яаманд алдаж, Эрдэнэт үйлдвэр нь луйврын маргаантай, Багануур ХК нь хэний өмч болох нь тодорхойгүй шүүхийн маргаантай, Шивээ Овоо нь өрөнд баригдсан, Оюу толгой нь үүц баялгаа гадагшаа урсгаж ард түмэнд хэзээ ч ашгаа өгөхөөсөө өнгөрсөн байдалтай болов. Моралийн элэгдэлд орсон тоног төхөөрөмжтэй Шивээ Овоо, Багануур ХК-иуд нүсэр их төсвөө даалгүй өрөндөө дарагдаж шинэ менежментийн хувьсгал үгүйлсээр улам бүр хүчгүйдсээр байгаа. Ийнхүү Эрдэнэс Монгол гэх төрийн хөрөнгө оруулалтын компани өнөөдөр зүгээр л нэг замын компани болж тансаглалаараа толгой цохисон захирлууд, нүсэр их үргүй зардалдаа дарагдаж П.Ганхүүгийн ойр дотны цахилгааны инженер, петровисийн түгээгч, лам гэх мэт хүмүүс ажиллах болсон юм. Гашуун Сухайтын 239 км замыг төр Хөгжлийн банкны зээлээр худалдаж авсаныг Эрдэнэс Монгол эзэмшиж байгаа. Уг зам нь жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн орлоготой хэдий ч зээлийнхээ үндсэн төлөлтийг одоо хүртэл хийгээгүй шалтгааныг гайхах хэрэггүй. Төрийн өрийг барагдуулах нь айлд зүгээр адуугаа өгсөнөөс ялгаагүй санагддаг биз. Мөн Эрдэнэс Монголын эзэмшилд Мон Атом, Эрдэнэс алт ресурс, Эрдэнэс Ассет менежмент, Мон метан гэх мэт үйл ажиллагаа нь ойлгомжгүй тус бүрдээ орон тооны бүтцүүдтэй нүсэр зардалтай, татвар төлдөггүй, орлого, ашиггүй компаниуд ямар учраас байгаад байдаг нь эргэлзээтэй. Гашуун Сухайтын замын засварыг жил бүр 12-17 тэрбумаар хийдэг мөртлөө өмнөх жил засвар хийсэн компаниуд ахиж тендерт шалгараад байдаг нь бас л эргэлзээтэй. Зам засварын тендерийг хувааж авдаг Тэнгэр уул констракшн, Сэлэнгэ 9 эрдэнэ, Билэгт зам гэх компаниуд нь П.Ганхүү болон Эрдэнэс Монгол компанийн дэд захирлуудтай далдын ямар харилцаа үүсгэсэн нь одоогоор нууц байгаа. 

П.ГАНХҮҮ НЬ ЭРДЭНЭС МОНГОЛООР ДАМЖУУЛЖ ИНГЭЖ ЦӨМ ХИЙДЭГ

Тэр өндөр үнэтэй зөвлөх компаниудтай хамтран ажиллаж зөвлөгөө авах тендер зарладаг. Харамсалтай нь хэдий өндөр үнэтэй зөвлөгөө авлаа ч ухарсан уу гэхээс огт урагшилсангүй. Хамгийн сүүлд л гэхэд энэ намар 2 сая орчим долларын зөвлөх үйлчилгээний тендер зарлаж нэгэн компанитай гэрээ хийсэн байх юм. Улс орны эдийн засаг хүнд байхад П.Ганхүүгийн энэ мэт туйлшрал нь ард иргэдийн нуруун дээр байгаа эдийн засгийн шархыг улам бүр сийчих мэт үйлдэл болж байгаа юм.

ЭРДЭНЭС МОНГОЛЫН САНХҮҮГИЙН ЗАРДАЛЫН ӨЧҮҮХЭН ЖИШЭЭ

Иргэдийн татварын мөнгөөр тансаглагч Эрдэнэс Монгол компани нь 80 гаруй ажилчинтай бөгөөд хамгийн бага цалинтай ажилчин нь өнөөдөр цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа багш, сувилагчдаас хэд дахин өндөрийг авдаг. Үүн дээр элдэв янзын хангамж тансаглал, үргүй зардал нүсэр их. Өнгөрсөн жил л гэхэд 9 тэрбумын төсөв батлуулж урсгажээ. Үүн дээр 239 км замын орлого 60 орчим тэрбум төгрөг гэх мэт мөнгө эргэлддэг болохоор энэ албан тушаал өндөр үнэлэгдэхээс аргагүй юм.

У.ХҮРЭЛСҮХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ НЬ ҮНЭН БОЛ

Төрийн албаны сэнтийг авлига мөнгө болгосон албан тушаалын луйварчдын үнэнийг шүүхийн өмнө нүцгэлэх найдварыг ард түмэн У.Хүрэлсүхэд тохож байгаа. Хэрвээ тэр цэвэрлэгээ хийх нь үнэн бол П.Ганхүү мэт төсвийн хатигийг шахаж, шалгаж төрөө цэвэрлэх шаардлага гарч байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх