Улаанбаатарыг ундаалагч ХАТАН ТУУЛ голоо цэвэрлэж байна

Улаанбаатарыг ундаалагч ХАТАН ТУУЛ голоо цэвэрлэж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж Туул голын эрэг дагуух цэвэрлэгээг хийж байна. 

Энэхүү ажилд Иргэдийн бүлгийн 50 гаруй ажилтан, “Өнөр бүл” хүүхдийн төвийн 40 гаруй хүн сайн дураар нэгдэж, хамтран оролцжээ.  Амралт Зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг цэвэр усаар ундаалагч Хатан Туул голын ай савыг бохирдуулахгүй байхыг Нийслэлийн засаг дарга уриаллаа. Цар тахлын хатуу хөл хорионы үеэр Туул голын цэвэрлэгээний ажилд оролцсон бүх хүнд нийслэлийн иргэдийн өмнөөс талархая.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх