Эрүүл мэндийн яам, томуу томуу төст өвчний эсрэг авах арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангажээ

Эрүүл мэндийн яам, томуу томуу төст  өвчний эсрэг авах арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангажээ

Хүйтний улиралд тархалт нь ихэсдэг томуу, томуу төст өвчнөөс иргэд урьдчилан сэргийлж өөрсдийгөө хамгаалах, бага насны хүүхдүүдийн дархлааг нь дэмжих, тохирох маскийг тогтмол зүүж хэвшүүлэхийг салбарын яамны зүгээс уриалж байна. Эрүүл Мэндийн яам нь 2018 оны өвлийн томуу, томуу төст өвчний эсрэг авах арга хэмжээг бүрэн ханган ажиллажээ.

           УЛСЫН ХЭМЖЭЭНД:

  • Нийслэлийн 192 цэцэрлэгийн 5-аас доош насны 54,638 хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулсан 
  • Уушгины хатгалгааны эсрэг буюу пневмококкийн халдварын эсрэг вакциныг нийслэлийн хэмжээнд энэ оны 3 дугаар сараас эхлэн нэвтрүүлж давхардсан тоогоор 64,200 гаруй хүүхдийг дархлаажуулсан ба хамрах хүрээ нь 93.4%-д хүрчээ 
  • Улсын хэмжээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс А, Д аминдэм, эрдсийн бэлдмэлээр 5 хүртэлх насны 390,000 хүүхдийг 
  • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр бага насны 15.143 хүүхдийг 
  • Мөн 4.819 жирэмсэн эмэгтэйг уг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангажээ.
    НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД:
  • Одоогоор амбулаторийн 74.703 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3378 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа юм. Энэ тоог өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй харьцуулахад 0.1 хувиар нэмэгдсэн бөгөөд, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.9 хувиар бага гэсэн бодит үзүүлэлт гарч байна.
  • Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор гээд нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр бэлтгэжээ. Одоогоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа юм. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 1827 орон дээр тусламж үйлчилгээ үзүүлж, иргэдийн эрүүл мэндийн төлөө хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
  • Дүүргүүдийн хэмжээнд нарийвчилсан тоо гаргахад Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд-93,Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд-80, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг-67, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг-58, Сонгиохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт-60 орыг тус тус нэмэгдүүлжээ.
  • Ханиад томууны ид үеэр сурагчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс амраах зохицуулалтыг БСШУСЯ-хамтран гаргаж, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчдыг 12 сарын 22 ноос  2 сарын 10 хүртэл үе шаттайгаар амрахаар болсон юм.

Ийнхүү Эрүүл Мэндийн яамны зүгээс томуу, томуу төст өвчлөлийн эсрэг боломжит бүхий л арга хэмжээг авч бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж ажиллаж байна.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх