Уурхайчид төрийн одон медалиар шагнууллаа

Уурхайчид төрийн одон медалиар шагнууллаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаарын сарын 01-ний өдрийн №123 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, спортын өндөр амжилт гаргасан дараах уурхайчдыг төрийн одон медалиар шагнасан байна. Шагналыг 2020.10.11-ний өдөр дүүргийн ЗДТГ-т Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга Г.Байгальмаа нар гардууллаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор

- Гомбын СЭЛЭНГЭ - Ахмад уурхайчин

Алтангаас одонгоор

- Далантайн ШАРХҮҮ – Ахмад уурхайчин

- Цэрэнбалдангийн ХИШИГТ- Ахмад уурхайчин

- Довдонгийн АЛТАНГЭРЭЛ - Ахмад уурхайчин

- Гончигсүрэнгийн ДОРЛИГБААТАР – Ахмад уурхайчин

Хөдөлмөрийн хүндэт медалиар

- Буянгийн БЯМБАТОГОО - Ахмад уурхайчин

- Цэгмэдийн БОЛДБААТАР –УШХ-ийн насосны засварчин

- Очирпүрэвийн ЭНХБАЯР –ЗХ-ийн аппаратчин /Шайбтай хоккейн Дэлхийн аваргын Хүрэл, Ази тивийн Мөнгөн медальт, Монголын хоккейн холбооны лигийн 5 удаагийн аварга, ОУХМ, Монгол улсын шигшээ багийн тамирчин, туслах дасгалжуулагч /

- Баасандоржийн МӨНХБААТАР -НБАХ-ийн конвейрийн машинч /поуэрлифтингийн Дэлхийн аваргын Алт, Мөнгө, Хүрэл медаль, Ази тивийн хүрэл медальтай ОУХМ тамирчин /

Төрийн одон медалиар шагнуулсан уурхайчиддаа баяр хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн уурхайчин тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх