ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР НАЙМАН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР НАЙМАН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

  Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цех технологийн шинэчлэлтэй холбоотой тоног төхөөрөмжийн суурь, байшин барилгын өргөтгөл,  ажиллагчдын аюулгүй ажиллах ая тухтай  цэвэр орчинг бүрдүүлэх засвар үйлчилгээтэй холбоотой ажлуудыг цар тахлын хорио цээрийн үед тасралтгүй хийж байна. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Оёдлын цех, Спорт цогцолборт хөрөнгө оруулалтын чиглэлээр найман  ажил  хийгдэж байгаа аж. Мөн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Тээвэр ложистикийн төв, Засвар механикийн завод, Геологи хайгуулын экспедици, Засвар угсралтын болон Ус хангамжийн цехэд урсгал засварын ажил  хийгдэж байна. Соёл спортын “Эрдэнэт”  цогцолборын  барилгын төмөр бетон хийцийн цутгалтын ажил 95 хувьтай явж байна гэж мэдээллээ.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх